Математикт 2 -ийн зэрэгтээс нэгээр бага тоонуудыг Мерсенний тоо гэдэг. Энэ тоо бол одоогоор мэдэгдэж байгаа хамгийн их анхны тоо юм. Мерсений тоог анхных эсэхийг шалгадаг Lucas–Lehmer -ийн тест нь бусад ижил төрлийн тестүүдээс илүү хурдтай учраас одоогоор мэдэгдээд байгаа хамгийн том анхны тоонууд дандаа мерсенний тоонууд байдаг байна. 




Цааш нь...

Бидний амьдралын хамгийн том утга учир бол Хайр байдаг. Зөвхөн хайр дурлалын бус хорвоог, ойр дотны хүмүүс, ажил мэргэжил гээд бидний амьдралд гэрэл гэгээ нэмдэг бүгдийг л бид өөрөө ч мэдэлгүй хайрладаг.
Яг одоо та ганцаардаж байна уу? эсвэл аз жаргал, хайр амтагдсан өдрүүдийг үдэж байна уу? Танд одоо яг ямар байгаа нь тийм ч чухал биш, хамгийн чухал нь энэ бүхнийг та өөрөө сонгосон. Олон салаа замаас хийсэн таны сонголт, та сонголтоо өөрчилж чадах хүчтэй билээ. 


Цааш нь...

Marlboro World’s Top Brand #6
Brand name-ээрээ үргэлж дээгүүр байдаг байсан уг брэнд нь сүүлийн жилүүдэд бүр  6-р байранд орох болсон билээ. Marlboro бол Altria группын гаргасан хамгийн танил болсон тамхины брэнд юм. Хамгийн анхны Marlboro Лондонд 1847 онд зарагдаж байгаад сүүлд Америкруу шилжсэн. Бүтээгдэхүүний нэр нь Их Марлборогийн гудамжинд Marlboro-гийн үйлдвэр байсантай холбоотойгоор ийнхүү нэрлэгдсэн байна.


Цааш нь...

Юуны өмнө шинэ жилийн сайхан баяр болох гэж байхад бага зэрэг базаахгүй зүйл бичиж байгаадаа хүлцэл өчье.
Өнөөдрөөс яг 2 долоо хоногийн өмнө Wired (
http://www.wired.com/news/columns/0,72300-0.html) сэтгүүл дээр MySpace-ийн хэрэглэгчдийн нууц үгний тухай Bruce Schneier-ын нэг нийтлэл гарсан байна. Ингээд монголчууд ер нь ямар нууц үг ашигладаг талаар судалгаа хийгджээ.


Цааш нь...

Дэлхийн хамгийн хөгшин хонь 23 насандаа Австралид нас барлаа. Жирийн хониноос хоёр дахин илүү насалсан энэхүү хонийг Lucky гэдэг байжээ. 2007 онд Гиннесийн номонд бүртгэгдсэн.

Цааш нь...

TIMES сонин хамгийн хачирхалтай хуулиудыг дурьджээ.

  1. Лондонд таксигаар галзуу нохой, хүүр тээвэрлэхийг хориглодог
  2. Их Британийн парламентийн ордонд нас барахыг хориглосон байдаг
  3. Шуудангийн дугтуйн дээр Английн дээдэс язгууртны зургийг толгойг нь доош харуулан наасан бол таныг төрдөө тэрслэгч гэж үзнэ

Цааш нь...

Альберт Эйнштейн 1879 онд мэндэлжээ. 76 насандаа таалал төгссөн түүнийг хүн бүр мэддэгч өөрийнх нь хэлснээр жинхэнэ Эйнштейнийг мэдэх хүн цөөхөн байлаа. Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэр Милеш нь түүнд хоёр хүү төрүүлж өгсөн. 1904 онд том хүү Ханс Альберт нь төрж, 1910 онд удаах хүү Эдуард нь мэндэлсэн. Эдуард оюун ухааны хомсдолтой байсан бөгөөд 1965 онд Цюрихийн сэтгэцийн эмнэлэгт амиа хорлосон аж.
Альберт Эйнштейн 1879 онд мэндэлжээ. 76 насандаа таалал төгссөн түүнийг хүн бүр мэддэгч өөрийнх нь хэлснээр жинхэнэ Эйнштейнийг мэдэх хүн цөөхөн байлаа. Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэр Милеш нь түүнд хоёр хүү төрүүлж өгсөн. 1904 онд том хүү Ханс Альберт нь төрж, 1910 онд удаах хүү Эдуард нь мэндэлсэн. Эдуард оюун ухааны хомсдолтой байсан бөгөөд 1965 онд Цюрихийн сэтгэцийн эмнэлэгт амиа хорлосон аж.




Цааш нь...

Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээ гэмтээх, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.


Цааш нь...
Дагестан улсын Красно-Октябрьское Кизлярский дүүргийн оршин суугч Якубовын гэрт одоогоос есөн сарын өмнө шинэ хүүхэд мэндэлжээ.
Тэр хүүхдийг ер бусын гэдгийг Сагид Муртузалиевын нэрэмжит сайн санааны сангийн тэргүүн Ахмедпаша Амиралаев мэдээлж байна. Эмч нар болон түүний эцэг эх нь хүүгийнхээ хачирхалтай байдлын талаар төрснөөс нь хойш 4 хоногийн дараа хэлж байжээ. Учир нь бяцхан хүүгийн бие дээр нэгэн араб үг тодрон гарч ирсэн байна. «Хүүхдийн бие дээр Аллахын нэр тодорсон. Харин хэсэг хугацааны дараа өөр өөр хэсэгт араб үгс бий болсон. Гэтэл Коран судрын мөрт ил гарч ирэх үед хүүхэд 40 хэм хvртэл халуурсан байна. Гэхдээ судрын үгс зөвхөн даваа, баасан гарагт л гарч ирдэг» хэмээн Амиралаев ярьжээ.
эх сурвалж: ubtimes.mn

Цааш нь...


Ээж нь охиндоо ингэж захиа бичжийнэ гэжийшд:
"Сайн байна уу, хайрт охин минь. Хэрвээ чи знэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна аа.
Энд цаг агаар сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө хоёрхон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гарагт бас нэг ороод бүтэн сайнд зогссон.
Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү. Авсан хойноо буцаагаад хадчихаарай, хармаанд нь бүгдийг нь хийчихсэн байгаа.
Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хүн байдаг, яагаад гэвэл өрөө нь 3 давхарт байдаг юм.
Эгч чинь жирэмсэн. Хүргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ.
Аргагүй шүү дээ, хоёр жил гэрийн бараа хараагүй хүн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хүү гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хүүхэдтэй болох юм.
Өөр сонин юу билээ. А тийм, ах чинь өчигдөр машин дотроо түлхүүрээ мартчихаад, явган гэр лүүгээ явж запас түлхүүрээ авчирч биднийг машинаасаа гаргасан.
Чи манай нутгийн хүмүүстэй таарвал бидний мэндийг хүргээрэй, тааралдахгүй бол хэрэггүй.
Жич: Хэдэн төгрөг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь"


Цааш нь...
13-р зууны үеийн Монгол гүрэнд таваар мөнгөний харилцаа хүчтэй хөгжиж алт, мөнгө, гуулин зоос болон цаасан мөнгөн тэмдэгт анх бий болгон хэвлэн хэрэглэж байв. Энэ тухай Хятад, Япон, АНУ, ОХУ, Франц, Австали, Турк, Германд бие даасан бүтээл, ёудалгааны өгүүлэл олон гарчээ. Чингэс хааны үед монголчууд Сүхэс нэртэй мөнгө хэрэглэж байсан тухай “Монголын нууц товчоонд” тэмдэглэсэн байдаг.

1224-1225 онд Чингэс хаан зарлиг буулган Афганистанд нүүрэн талдаа “Үнэн өлзийт ерөнхий өрлөг жанжин” нөгөө талдаа “Туйлын дээд Чингэс хаан” гэж араб үсгээр бичсэн мөнгөн зоос цутгуулж гүйлгээнд оруулсан байна. Чингэс хаан улаан гахай жил буюу 1227 онд анх удаа цаасан мөнгийн хэвлэн гаргасан тухай хятадын эрдэмтэн Фэн син вей, Японы эрдэмтэн Е.Кого (Дорнод Азийн мөнгөний диллоги бичиг 1938) нар батлан бичжээ. Мөн Энэтхэгийн соёлын академийн ерөнхийлөгч, нэрт эрдэмтэн, доктор проффессор Локеш Чандра бичихдээ: “ Монгол нь эртний бичиг, соёлын их гүрэн байсны хувьд хөрш зэргэлдээ орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байсныг түүх мартахгүй.

Монгол улс иүүхэнд анх удаа цаасан мөнгө хэрэглэж эхэлсэн нь хүн төрөлхтний нийгэм эдийн засгийн харилцаанд үндсэн эргэлт гаргасан юм. Алт, мөнгө, адуу малыг цаасан мөнгөөр солино гэдэг тухайн үедээ гайхалтай хувьсгалт зүйл байлаа” гэжээ. Чингэс хааны залгамжлагч хөвгүүд нь их хэргийг үргэлжлүүлж байсны дотор 1236 оны 1-р сараас эхлэн Өгөөдэй хааны зарлигаар цаасан мөнгийг дахиж хэвлэн гаргажээ.
Өгөөдэй хаан 1240 онд албаны цаасан мөнгө 76 мянган нэгжийг өр төлбөр төлөхөд хэрэглэж байсан мэдээ бий. Хамгийн эртний түүхт агуй Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 шахам км газарт Хойд цэнхэрийн агуй байдаг. Энэ бол Монгол орны хамгийн эртний түүхт агуй юм. Агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсны ул мөр байна гэсэн дүгнэлийг эрдэмтэд хийжээ. Уг агуй нь далайн төвшнөөс дээш 2100- 2460 метрийн өндөрлөгт оршдог. Агуйд эртний ан амьтны сүг зураг нэлээд бий. Түүнийг улаан хүрэн зосоор зуржээ. Агуйн хананд жадан эвэрт оронго гөрөөс (Канна), бух, могой, шувуу, тэмээн хяруул, заан, тэмээ, янгир зэрэг амьтны сүг зураг байдгаас үзвэл эрт үед дээрх амьтад одоогийн Африк тивийнх шиг хамт амьдрах орчин бүрдмэл, чийглэг халуун уур амьсгалтай байсны гэрч гэлтэй. Цэнхэрийн агуйн дурсгалыг зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн, академич А.П.Окладников дүгнэж хэлэхдээ: “Гурван цэнхэрт хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд асар өндөр хөгжил, уран сайхны их авъяастай, эртний чулуун зэвсгтйн зураачид амьдарч байсны гэрч юм” гэжээ. Дэлхийд хамгийн том чулуун зэвсгийн газар Монгол орон хүний өвөг түүхийн дурсгал ихтэй.

Түүний дотроос Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс зүүн урагш 40 км зайтай Арц Богдын үзүүрт орших Мухар булаг нэртэй газар онцгой билээ. Орой дээрээ элдэв өнгийн цахиур чулуу үелэн тогтсон дэл хадтай толгойн бэлд 8 км өргөн, 12 км урт талбай эзэлсэн шинэ чулууны үеийн дарханы газар байдаг. Тэнд хүрэн ягаан, шар цахиурын шовх үлдэц, төрөл бүрийн хусуур, ялтас, загас маш элбэг ажээ.
Тийм их талбайг эзэлсэн шинэ чулуун зэвсгийн үеийн дарханы газар Ази, Европт олдсон мэдээ эдүгээ болтол огт үгүй тул эртний хүний өв соёлын дурсгалын дотор нэн сонирхолтойд ордог байна. Манай монгол улс, маш эртний улсаа Монголын яруу түүх, магад их гэрэлтэй Гэгээн наран мандсаар, хангай говийг гийгүүлсээр Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор хэмээсэн Д.Нацагдоржийн шүлгийг яахин мартаж үл болох.
эх сурвалж: хэн нэгний блогоос


Цааш нь...


Алдарт Google компани нь сүүлийн үед олон дэвшилтэт үйлчилгээг бий болгож байгаа ба энэ бүхэн нь хэрэглэгчдэд маш их хүрч байгаа билээ. Жишээ нь л гэхэд Google Earth гэх программ байгаа бөгөөд Google компаниас үнэгүй программыг хэрэглэж үзээгүй хүн ховор биз ээ.

Мөн Google-с гаргасан Gmail, Blogger, Google Docs, Google Map гэх мэт үйлчилгээ байдаг. Зураг эмхлэх, цэгцлэх тал дээрээ алдартай Picasa программын тухай товч дурдъя. Программын хувьд гэвэл зураг дараалалд оруулах, ангилах гэх хүний үйлдлийг хялбарчилсан олон давуу талуудтай. Харин Picasa Web-ийн хувьд гэвэл олон төрлийн хязгаарлалт байхгүй, 1 Gb хүртэл мэдээлэл хадгалах боломжтой боловч үүнээс хэтэрвэл бас мөнгө төлнө. Гэхдээ Yahoo-гийн Flickr-ийг бодвол харьцуулашгүй хямдхан.
10 Gb - 20$
40 Gb - 75$
159 Gb - 240$
байдаг байна. Мөн Google-ээс гаргасан бусад үйлчилгээнүүдтэйгээ дажгүй зохицоод ажиллачихдаг. Зургаа шууд блог дээрээ дуудаж ажиллуулж болдог байх жишээтэй. Google "Photos" гээд байгаа зүйл үүнтэй маш уялдаа холбоотой. Би өөрийн блогтоо зураг upload хийхэд Picasa-гийн Web альбумд хадгалагдаж байдаг. Энэ нь өөрөө таны бүртгүүлсэн нэр дээр галлерей үүсгээд хадгалаад байж байдаг. Энэ нь та шууд өөрийн блогтоо оруулахад төвөггүй болно гэсэн үг. Энэ мөн таны зургуудыг upload хийсэн цаг хугацаагаар ангилаад гаргаад ирүүлж болно. Google Photos үйлчилгээ нь мөн бусад хүмүүсийн авсан сонирхолтой, шилдэг гэмээр зургуудыг олон төрөлтэйгээр таньд үзүүлнэ. Бусад хүмүүс болон найз нөхдийнхөө зургийг интернеттэй байхад төвөггүй үзчихнэ гэсэн үг. Гэхдээ Flickr шиг алдартай, өргөн цар хүрээн ашиглагдаж чадахгүй байсаар л байна. Миний хувьд Yahoo Flickr community маш идэвхтэй юм шиг санагддаг. Гэхдээ Picasa-гаа хэрэглэсээр л... Та бүхэн энэхүү Picasa гэх программыг туршиж үзэхийг санал болгож байна. Та үүнийг хэрэглэж үзсэндээ хэзээ ч алдахгүй. Та программыг татаж авахыг хүсвэл энд дар.


Цааш нь...

Үйлдлийн систем гэдэг нь хэрэглэгч компьютер хоёрыг хооронд нь холбож, компьютерийн үйл ажиллагааг удирдаж, мэдээллийг зохион байгуулж байдаг суурь систем юм.

Үйлдлийн системийн гүйцэтгэх үүргүүдийг дурдвал:

* - диалог буюу хэрэглэгчтэй харьцах
* - оролт-гаралт, өгөгдлийг удирдах
* - програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт
* - санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах
* - сонгосон програмыг ажиллуулах
* - боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)
* - дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах
* - монитор, гар, дискүүд, принтер г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын төвшинд дэмжих зэрэг болно.

Boot буюу компьютерийг эхлүүлдэг програмийг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний програмийг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.

Үйлдлийн системүүдийн төрлүүд: Dos, Windows, Unix, Linux, Mac OS, Palm Os гэх мэт. Зарим төрлийн үйлдлийн системд олон хувилбарууд байдаг.

Энэхүү "Икс Өү" зөөврийн компьютерийн хувьд үйлдлийн систем нь Линукс төрлийн Fedora 9 дээр суурилсан.

Линукс төрлийн үйлдлийн системүүдийн давуу талууд:

1. Үнэгүй
2. Нээлттэй эхтэй
3. Компьютерын хүчин чадал бага шаарддаг гэх мэт.



Unix, Linux үйлдлийн системийн түүхээс...

1960 аад оны сүүлчээр Unix үйлдлийн системийг анхлан Кен Томпсон 1969 онд АТ&Т Bell лабораторид PDP-7 машин дээр бичжээ. Тэрээр хожим нь C программчлалын хэлний үндэс болсон B хэлийг зохиожээ.

Улмаар 1970 онд Дэннис Ритчиегийн хамтаар АТ&Т Bell лабораторид PDP-11 дээр UNIX үйлдлийн системээ гаргажээ.
Хожим нь Дэннис Ритчие C программийн хэл зохиосныг бид мэдэх билээ. Unix үйлдлийн систем нь анхлан компьютерийг програм зохиогчдод нэг зэрэг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээгджээ. Тухайн үедээ хэд хэдэн чухал чанарыг агуулж байжээ. Жишээ нь multitasking, multiuser capability гэх мэт.
Unix-ийн үйлдлийн систем нь доорх хэсгээс тогтоно.
1. Kernel - бүх process, scheduling энэ тэрийг зохицуулна. Hardware энэ тэртэй шууд харицана.
2. Шэлл - хэрэглэгчээс мэдээлэл авч цааш дамжуулах, санах ойгоос програм ажиллуулах гэх мэтийг хийнэ.
3. Бусад tool буюу хэрэгслүүд - Үйлдлийн системд хэрэг болох хэрэгслүүд буюу бусад программууд

Unix нь дотроо 2 төрлийн байх юм. Юугаар төрөлж ангилваа гэхээр boot хийх үедээ системийн хаанаас программуудаа унших вэ яаж унших вэ гэдгээр. Өөрөөр хэлбэл “init” хийх төрлөөр нь ангилдаг.
Тэр хоёр төрөл нь:
1. SystemV
2. BSD (Berkeley Software Distribution) Berkeley-гийн их сургуулд АТ&Т-ийн Unix-ийг 1970-аад онд суулгаснаар BSD Unix үүсэх эхлэл тавигдаж.

System V төрөл нь init хийхдээ /etc/rc.d/init.d/ дотроос программуудаа (daemons бую services-ийн startup script-ууд) ачаалах ба энэ директор нь цааш хэд хэдэн ч директор руу симболик линк хийгдсэн байж болно. Single user уу multi user-уу энэ тэрээсээ хамаарч өөр өөр директориос даэмон-уудаа ачаална.
Одоо байгаа системүүдээс Solaris, Redhat, Debian, Mandrave, Ubuntu эд нар энэ төрлийг ашигладаг. Сүүлийн 4 нь Linux тархац шүү.

BSD төрөл нь init хийхдээ /usr/local/etc/rc.d/ дотроос скриптүүдээ ачаална. Гэхдээ тэр директор нь зөвхөн ганц бөгөөд өөрөөр хэлбэл өөр директор эд нараас ачаалахгуй гэсэн үг дээ. Slackware Linux дистро, бүх BSD (FreeBSD, NetBSD, OpenBSD (энэ гурав үнэгүй), BSDi)-ууд үүнийг ашиглана. BSD нь лицэнзийн асуудлаас болж BSDi(үNetэй), FreeBSD, OpenBSD, NetBSD (бүгд үнэгуй) гэх мэт болон хөгжиж иржээ.

За дээрх төрлуудээс суулгаж үзээд аль нь System V, BSD болохыг мэднэ дээ.

1990 оны эхээр Финландын их сургуулийн оютан Линус Торвалдс Minix үйлдлийн систем дээр тулгуурлан анхлан Kernel бичиж Usenet newsgroup-ээр энэ тухайгаа мэдэгджээ. Тэр үеэс л Linux-ийг хүмүүс ихэд сонирхож Линус өөрийн нэрний сүүлийн үсгийг өөрчлөн Linux гэж нэрлэж дэлхий даяар програм зохиогчид хувь нэмрээ оруулж эхлэх болжээ.

Нэрний зөв дуудлага

Энэ үйлдлийн системийг хүмүүс ихэвчлэн Линакс, Лайнукс гэх мэтээр буруу дууддаг юм. Зөв нь яг бичсэнээрээ буюу Линукс.

Бас хүмүүс Redhat Linux, Suse Linux гэх мэтээр яридаг энэ нь бас л буруу. Redhat Linux тархац гэх мэтээр ярих ёстой юм.
Үнэн хэрэг дээрээ Linux чинь зөвхөн Kernel юм шүү дээ. Бусад tool, программууд нь GNU-ийх. GNU гэдэг нэр их сонин шүү.  “Gnu is Not Unix” гэж байгаа юм. Ахиад GNU-г задалбал ….. Энэ нэр их сонин программын хэлээр бол рекурсив, хэзээ ч дуусахгүй. хэхэ. Kernel-ийг тойрсон бүх tool, жижиг програм бүгд GNU tool-ууд юм шүү. Тийм болохоор Linux GNU tool-тай маш холбоотой, энэнгүйгээр бол юу ч биш.

Бас нэг юм бол хэдий олон мянган программистууд Linux Kernel-ийг хийж байгаа сайжруулж байгаа гэх боловч хэдхэн хүн л source tree-г төрөл төрлөөр хариуцан патч хийж суудаг юм. Тэр нь мэдээж Линус Торвалдс мөн Марсэлло Тосатти, Алан Кокс, Анрдреа Аркандэли гэх мэт хүмүүс. Тус бүр өөр өөрийн Kernel трее-гийн патч-уудыг хийж гол зангидагч нь мэдээж Линус Торвалдс, бүх эрх түүнд.

Гэтэл BSD тийм биш, маш цөөн хүн маш сайн бүтээгдэхүүн гаргаж байгаа юм. Би үнэгүй BSD-ийн Kernel-ийг ярьж байна. Үнэхээр хүчтэй найдвартай сайн Kernel дээ.

За тэгээд лицэнзээс хамаарч үнэгүй үнэтэйгээ мэдэх хэрэг болно доо. Linux бол GPL(General Public License), BSD бол BSD лицэнз. ИнтэрNetээс хайж олоод ялгааг нь харна биз дээ. Үнэгүй UNIX төрөлд FreeBSD, OpenBSD, NetBSD, бөх төрлийн Linux дистро орно. Үнэтэйд SGI-ийн IRIX, IBM-ийн AIX, SUN-ий Solaris, HP-ийн HP/UX, Caldera-гийн SCO-UNIX гэх мэт хэхэ.

UNIX төст системийн бүтэц

UNIX систем функцийн хувьд гурван түвшинд хуваагддаг:
· Кернел буюу цөм, үйлдлүүдийг төлөвлөж хураагуур (storage/диск)-ийг удирддаг;
· Шел буюу бүрхүүл, хэрэглэгчийг системтэй холбогч бөгөөд хэрэглэгчийн командуудыг хөрвүүлж биелүүлнэ.
· Хэрэглээний програм хэрэгсэлүүд, үйлдлийн системд нэмэлт боломжуудыг бий болгоно.

Кернел

Үйлдлийн системийн цохилох зүрх болсон кернел нь тоног төхөөрөмжийг хянаж програмистын удирдлагаар системийн хэсгүүдийг унтрааж асааж байдаг. Хэрвээ жишээ нь та компьютертээ ls буюу директорийн мэдээллийг жагсаах команд оруулбал кернел дискнээс тухайн директор дахь файлуудыг унших командыг өгч, таны дэлгэц дээр тэдгээрийг жагсаан харуулах болно.

Бүрхүүл

Одоогоор нэлээд хэдэн төрлийн бүрхүүл гараад байгаа, хамгийн өргөн тархсан нь bourne ба C бүрхүүлүүд бөгөөд эдгээрээс гадна эхлэн суралцагчдад ихэд дөхөмтэй менюгээр удирддаг бүрхүүлүүд мөн байдаг. Ямар бүрхүүл ашиглахаас үл хамааран үүний үүрэг нь хэвээрээ үлддэг, өөрөөр хэлбэл хэрэглэгч, компьютер хоёрыг холбодог.

Бүрхүүл нь мөн дамжуулах хоолойн үүргийг гүйцэтгэх чадвартай, үүнийг хэрэглэгч хэд хэдэн командыг хооронд нь холбож өгөх, нэг програмын үр дүнг нөгөө програмын оролт болгон ашиглах болох чадвар гэж тайлбарлаж болно.

Хэрэглээний програмууд болон хэрэгсэлүүд

Unix-ийн хэрэглэгчид хэрэглэж болохуйц зуу зуун хэрэглээний порграмууд бий, үүний заримыг нь тодорхой нэг үйлдэлд зориулан гуравдагч этгээдүүд гаргасан байх нь ч бий. Ерөнхийдөө хэрэглээний програмуудыг тодорхой хэрэглээ бүхий жишээ нь: документ боловсруулах болон бизнесийн хэрэглээний програмууд мөн програмчилахад зориулагдсан гэж хоёр ангилж болно.
Түгээмэл 4 тархацын хувьд
Fedora
yum list all командаар жагсаасан нийт пакетын тоо 7334
-CentOS
yum list all командаар жагсаасан нийт пакетын тоо 5785
-Ubuntu
apt-cache stats командаар жагсаасан нийт пакетын тоо 24088
-Debian
apt-cache stats командаар жагсаасан нийт пакетын тоо 23851
Эндээс харахад Debian болон түүн дээр суурилсан Ubuntu тархац нөгөө хоёроосоо бараг 4, 5 дахин илүү пакетуудын сонголттой байна.
Эх сурвалж: www.laptop.gov.mn


Цааш нь...

Та бүхэнд Windows VS Ubuntu гэсэн бяцхан наргиаг хүргэж байна. Гэхдээ наргианы 80% нь ортой гэж үг байдаг шүү дээ. ;)

Ubuntu
Тэр гоё өнгө үзэмжтэй юу?
Мэдээж тийм
Тэр гацдаг уу?
Хэзээ ч үгүй
Тэр найдвартай ажиллаж чадах уу?
Ямагт
Тэр вирусддэг үү?
Тийм ойлголт түүнд байхгүй
Тэр хир өндөр сэтгэл ханамж олгодог вэ?
Хамгийн өндөр
Түүнд хэчнээн зардал гарах вэ?
Тэр ямар ч үнэгүй
Түүнд үнэлгээ өгвөл?
Windows (доороос дээш нь унш)


Цааш нь...

Ubuntu нь үйлдлийн систем юм. Үйлдлийн систем гэдэг нь хэрэглэгч компьютер хоёрыг ойртуулах хэлмэрч, орчуулагч гэж хэлж болох юм. Учир нь компьютерийн хэл хүний хэл хоёр шал өөр юм. Компьютерийн хэлийг жирийн хүн харвал учир утга нь үл ойлгогдох 1 болон 0 гэсэн л цифрүүд харагдана (1011 0110 1101 1101). Үйлдлийн системийн эдгээр 2-тын тооллын цифрүүдийг хүнд ойлгомжтой байдлаар харагдуулна. Жишээ: зураг, текст гэх мэт. Бидэнд ойлгогдохоор харагдуулж байгаа заагч, айкон, үгүүд нь үйлдлийн системийн л үүрэг юм байна. Хэрэглээний үйлдлийн систем нь дотроо маш олон янз байх ба ерөнхийд нь гурав хуваана.
-Linux
-Unix
-Windows
Гурав дахь үйлдлийн системийн төрөл маш танил харагдаж байгаа байх. Бусдын та сонсож л байсан. Бид Windows үйлдлийн систем гэхээр XP санаанд буудаг шүү дээ. \Сүүлийн үед Vista\. Тэгвэл тэрэнтэй адилхан Lunix гэвэл Ubuntu гэхэд хилсдэхгүй л болов уу.

Одоо Ubuntu нь Windows-оос юугаараа ялгаатай вэ? сонирхоё. Энэ хоёрын хамгийн том ялгаа бол нэг лицензтэй бол нөгөө нээлттэй эхийн программ юм. Бидний ихэнх нь өөрийн компьютертаа Windows XP үйлдлийн системтэй байдаг. Гэвч энэ нь бас л хууль бусаар crack-даж авсан хувилбарыг л хэрэглэдэг. Үүний зах зээл дээрх үнэ нь 100-500 ам.доллар байдаг. Энийг бидний хэн нь худалдаж авдаггүй. 2000 төгрөг төлөө л хулгайн үйлдлийн системийг авдаг. Харамсалтай нь нэг өдөр компьютер чинь программын гэмтлээс болоод бүр таг болоход хэн ч хариуцлага хүлээхгүй. Та л хохирч үйлдэнэ. Бас Microsoft компаниас явж байна. Үйлдлийн систем хэрэглэснийхээ мөнгийг төл гээд өрөөд ирэхэд та дор хаяж 100 ам.долларын өрөнд унана. Харин Ubuntu бол өөрөө Linux-ийн төрөл бөгөөд энэ төрлийн ҮС-үүд ийн дийлэнх нь албан ёсоор үнэгүй борлогдоно. Та албан ёсоор жинхэнэ хувилбарыг нь үнэгүй худалдаж аваад, албан ёсоор үнэгүй хэрэглэх боломтой. Хамгийн гол нь таниас түй ч гарахгүй. Windows-ийн хэрэглэгчид сар бүр мөнгөө төлөөд компьютертээ санаа зовохгүй байдаг. Ubuntu-тай бол яг үүн шиг байна. Бүр ч та хүсвэл нээлттэй эхийг албан ёсоор үнэгүй хөгжүүлж болно. Нээлттэй эх гэдэг нь програмын биелэгдээгүй кодыг танд өгөх ба та тэр програмыг хүссэнээрээ өөрчилж болно гэсэн үг юм. Гэхдээ та програмчлалын өндөр мэдэлэгтэй бол шүү дээ. Мэдээж энэ бол хамгийн наад захын, хамгийн том ялгаа.

Дараагийн гол ялгаа бол хамгаалалтын талын асуудал. Linux нь анх Unix-ээс үндсээ тастаж авсан бөгөөд Unix-тэй тун их төстэй. Тиймдээ ч Linux-гийг Unix төст гэж нэрлэх нь элбэг. Харин Unix нь анх хамгаалалтын зориулалтаар, тэр дундаа серверийн ситемийн аюулгүй байдлыг хангах зорилготой гарч байсан.. Мөн чиглэлдээ ч толгой цохиж байжээ. Одоо ч мөн цохисоор л байна, цаашдаа иймээрээ байна гэдэгт би итгэж байна. Ubuntu ч мөн адил. Наад зах нь Windows шиг байнга вирустээд байхгүй. Хэн нэгэн хүн таны компьютерт байгаа хэрэгтэй мэдээллийг үзээд, зөөгөөд, устгаад байхгүй. Интернетээс үл танигдах хүмүүсээс вирус энэ тэр авахгүй. .

Дээрээс Ubuntu-гийн тухай бага сага юм гадарлаж эхэлсэн байх гэж бодож байна. Яагаад Lunix дундаас Ubuntu-г онцолж ярьж байна вэ гэхээр? Нээлттэй эхийг хамгийн их дэмждэг гэдгээрээ алдартай sourceforge.net-ээс 2008 онд явуулсан “sourceforge.net багийн сонголт 2008” гэсэн үйл ажиллагаагаар болон linuxjournal.com-оос гаргасан судалгаагаар хамгийн шилдэг ҮС-ээр Ubuntu тодроод зогсохгүй ихэнх төрөлд шилдэг гэдгээ харуулж чадсан чадалтай үйлдлийн систем юм. Бас нэг томоос том, зөвхөн монголчуудад зориулсан гэж хэлж болохоор давуу тал бол Монголд толин сэрвэр (mirror server) нь байдагт байгаа юм. Үүнийг энгийнээр тайлбарлавал та энэ үйлдлийн системийг хамгийн өндөр хурдаар татаж авах ба суулгасан хойноо ч хамгийн өндөр хурдаар шинэчлэлийг төвөггүйхэн татаад авчихаж болно. Та ubuntu-г өндөр хурдаар татаж авъя гэвэл
mirrors.mnosi.org сайтаас татаж авж болно.
Ubuntu-гийн Live ажиллагаа үнэхээр авууштай зүйл. Танд Ubuntu-гийн live CD байгаа тохиолдолд ямар ч үйлдлийн системгүй компьютер дээр та интернетэд холбогдож, зураг зурж, кино үзэж, файл хуулж, дуу сонсож хүссэн бүхнээ хийж болно. Тэр CD-г нь хард диск болгоод ашиглаж байгаа л гэсэн үг. Үүнийг бас илүү ноцтой нөхцөлд ч ашиглах боломжтой юм. Ямар нэгэн эрсдэл, жишээ нь таны комьпютер эвдрээд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тохиолдолд үгүй бол таны Windows тань Blue Screen Of Death (BSOD) буюу Үхлийн цэнхэр дэлгэц гарсан үед та live CD-г хийж уншуулаад л үйлдлийн системээ ажиллуулна, тэгээд л хэрэгтэй файлуудаа нөөцлөөд авна. Тэгэхээр бид файлаа эрсдэлд алдахаас айх хэрэггүй боллоо.
Үүний тулд:
Тог баригч (250V)
Ubuntu Live CD энэ хоёр байгаа тохиолдолд хангалттай


Цааш нь...
Уржигдархан Windows 7 үйлдлийн систем худалдаанд гарсан. Уг үйлдлийн систем нь Windows XP-ийн хурдан найдвартай ажиллагаа болон Windows Vista-гийн гоёмсог харагдац хоёрын нийлбэр гэж хэлж болно. Мөн олон шинэ зүйлүүд нэмэгдсэн.

Харин бас Ubuntu 9.10 Karmic Koala албан ёсоор гарлаа.
Хуучин болон 9.04-өөс өмнөх хувилбарууд дараах тушаалаар шууд upgrade хийж болно.
update-manager -d

-Ubuntu 9.04-өөс юугаараа давуу болсон бэ?
-UpStart системийг ашиглах болсноор асах хугацаа маш бага болсон. Ердөө л 5-10 секунд.
-Software Center программыг шинээр оруулж ирсэн ба Add/Remove программын илүү сайжруулсан хувилбар.
-GNOME 2.28 нэвтрүүлсэн. Pidgin нь Empathy-гаар солигдсон нь Video болон Voice дуудлага хийх боломжтой болж ирж байна.
-Програмуудын хөгжүүлэлт маш хурдан болсон.
-Kubuntu 9.10 нь Netbook-д зориулагдаж гарснаас гадна KDE 4.3 буюу хамгийн сүүлийн хувилбарыг нэвтрүүлсэн нь өнгө үзэмж, ажиллагаа нь улам хайрламаар болгосон.
-Ubuntu One үйлчилгээ нэмэгдсэн нь та өөрийн файлуудаа интернэтэд үүсэх 2GB зай дотор хадгалах, бусад Ubuntu One-ийн хэрэглэгчидрүү файл дамжуулах (share), мэдээлэл хуваалцах болон өөр бусад боломжийг олгох юм.
-Шинэхэн Linux цөм болох Linux kernel 2.6.31.1-дээр ажиллана. Хурдан, найдвартай, бас аюулгүйгээс гадна өөр олон нэмэлт боломжууд, хамгаалалтын асуудлуудыг шийдэж өгнө.
-Intel-ийн дүрсний картуудад зориулж шинэ архитектур зохион байгуулсан нь UXA юм.
-Ext4 файлын систем нь стандарт (default) болсон. Ubuntu 9.04 дээр ext3 стандарт байсан билээ. Илүү хурдан, илүү найдвартай.
-Grub 2 систем суугдах болсон. Ингэснээс partition гэх мэт бусад асуудал шийдэгдсэн гэж найдаж байна.
-AppArmor гэх систем нь Ubuntu-д зориулсан хамгаалалтын модуль юм.
-Uncomplicated Firewall 0.29-2 нь Firewall-ыг маш амар хялбар ажиллагаатай болгож хөгжүүлсэн.
-Non-eXecutable (NX) memory protection
-block the loading of any further modules
-Position-Independent Executables гэх мэт маш олон шинэ зүйлс нэмэгдсэн аж.

Өнгө үзэмжний тал дээр өмнөх хувилбаруудаа бодвол илүү болсон нь ажиглагдах байх. Үүнийг хэрэглэж байж л мэдрэх болно. Нэгэнт Ubuntu-гийн тухай мэдээлэл хийж байгаа болохоор цаашид Lunix Ubuntu-тай холбоотой бүхий л мэдээллийн талаар хийж байх болно.
Албан ёсны сайтаар орж илүү их мэдээлэл авах боломжтой. Энд дарна уу.

Цааш нь...
Дэлхий нийтээр нэгдмэл системд нэвтэрч байгаа энэ цаг үед “Си Ви” буюу товч намтар бичих талаар олон олон хувилбаруул хөгжиж, тэр ч бүү хэл зөвхөн энэ төрлийн баримтыг үйлдэж өгдөг дагнасан үйлчилгээний байгууллагууд дэлхийн хэмжээнд үүсч бизнес болгон хөгжүүлж байна. Хуучин нийгмийн тогтолцоонд “Гурван үеийн намтар” бичих гэж байсан нь тухайн үеийнхээ “Си Ви” нь юм.
“Си Ви” хэмээх баримт нь тэрхүү гурван үеийн намтраас эрс өөр стандартад тулгуурладаг. “CV” гэж товчилсон нэр томъёо (“Curriculum Vitaes”) Латин гаралтай үг бөгөөд “Хураангуй бүртгэл” гэсэн утгыг илэрхийлдэг ч илүү боломжийн нэршил нь “Товч намтар” юм.

“CV”-ийн гол зорилго бол “Ажил олгогчийн анхаарлыг татаж, ярилцлаганд орох явдал” билээ.
CV бичих дүрэм ба анхаарах зүйл нb. “CV” бичихдээ баримтлах ойролцоогоор 34 дүрэм байдаг байна.
1. Хэрэв та өөрийн биеэр компани дээр ирж байвал лазар принтерээр хэвлэсэн эх хувиа авчраарай. /Зөвхөн шаардлага хангасан чанартай цаас хэрэглээрэй./
2. Хүн төрөлхтөн аль эрт дээр үеэс л “товч байх нь авъяас юм” гэдэг зарчмыг баримталж ирсэн тул хамгийн ихдээ хоёр нүүрэнд багтаагаарай.
3. Үг, үсгийн алдааг маш сайн нягтлан үзээрэй.
4. Нэг “CV”-г нэг, хамгийн олондоо хоёр компани руу явуулаарай.
5. Хуудасны баруун доод булан болон дээд хэсэгт сул зай үлдээгээрэй. Ярилцагч тэмдэглэгээ хийг.
6. Хамгийн сүүлчийн хувь үлдсэн гэж хэзээ ч битгий хэлж байгаарай.
7. Хуулбарлаж авахыг гуйж болохгүй.
8. Зургаа наа. Ажил олгогч таныг илүү сайн цээжлэх болно. Түүнээс гадна өнгөт зураг бол тэр болгон шууд хаягддаггүй, бас сэтгэгдэл үлдээдэг.
9. Хэрэв та дизайнерын ажилд орох гэж байгаа л биш бол нэг төрлийн сайн гаргагдахуйц шрифт хэрэглээрэй.
10. Доогуур нь зурах, догол мөрнөөс бичих зэрэг байж болно.
11. Хар ярианы хэллэг хэрэглэхгүй байсан нь дээр. Төрөлх хэл гэдэг аугаа их нөөцтэй байдаг билээ.
12. Өөрийн ажилд гаргасан амжилт, бүтээлийнхээ талаар бичихдээ статистик мэдээлэл оруулаарай. (Маш тодорхойгоор хэдэн хувь, эзэлхүүн, сар, өдрүүд, удирдаж байсан ажилтнуудын тоо, хэмнэсэн зардал мөнгө, хэрэглэсэн талбай, компанидаа татаж авчирсан хэрэглэгчдийн тоо г.м тусгавал зүгээр)
13. Гадаад хэлний талаар “муу” гэж бичээд хэрэггүй. Оронд нь арай өөр сонирхол татахуйц мэдээлэл оруулж болно.
14. Өөрийгөө хэт их магтаж хэрхэвч болохгүй. Найз нартаа “CV”-ээ үзүүлээрэй. Таныг таних уу, үгүй юу?
15. Хэрэв хэд хэдэн утасны дугаар бичиж байвал аль дугаараар нь хэдэн цагт ярих боломжтойг тэмдэглээрэй.
16. Төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, гэр бүлийн байдлын талаар бичихээ мартав. Иймхэн мэдээллийг орхигдуулсан нь ажил олгогчдод сэжиг төрүүлдэг.
17. Боловсролын талаар бичихдээ төгссөн их, дээд сургууль, тэнхимийн нэр, мэргэжлээ товчлолгүй бүрэн гүйцэт тусгаарай. Ерөнхий боловсролын талаар ихэвчлэн бичдэггүй.
18. Өмнөх ажлын байрны талаарх мэдээлэл дараах байдлаар тусгагдана. Огноо /сар, жил/, компанийн нэр, үйл ажиллагааны чиглэл, таны албан тушаал, хийж гүйцэтгэж байсан үүргүүд /дэлгэрэнгүй байвал сайн./
19. Ярилцагчид таны хамгийн сүүлийн ажлын байрыг их сонирхдог учир мэргэжлийн дадлага, туршлагаа хугацааны хувьд буурах дарааллаар, эсрэгээр нь бичих нь зүгээр.
20. Хоёрын зэрэг батлан даагчийн албан тушаал, утасны дугаар бүхий мэдээлэл таны “CV”-нд маш их нэмэр болно.
21. Мэдээж хэрэг “CV” дотроо “CV” гэж товчилж бичиж болохгүй. Энэ нь ажил хэрэгч ёс зүйд огт нийцэхгүй.
22. Ажил олгогчийн хамгийн түрүүнд олж харах мэдээлэл бол таны ОВОГ, НЭР юм. Иймээс овог, нэрээ тод томруун бичээрэй.
23. Хэрэв та мэргэжлийн хөдөлгөөн, клуб, нийгэмлэгт хамрагддаг бол давуу тал болно.
24. Мөн жолоодох эрхийн үнэмлэх, өөрийн машинтай бол таны давуу тал болно.
25. Мэргэжлийн уралдаан, тэмцээнд оролцсон, түрүүлсэн бол таныг өндөр зэрэглэлийн мэргэжилтэн болох хүсэлтэйг харуулна.
26. Хобби, сонирхлынхоо талаар бичихгүй байж болно. Хэрвээ бичиж байгаа бол TV-ээр үздэг хөл бөмбөг, ЕБС-д байхдаа оролцож байсан урлагийн үзлэгийн талаар дурьдахгүй байвал зүгээр.
27. Цалин хөлсний тухайд гэвэл хэрэв өмнөх ажлын байрандаа 90 000 төгрөг авч байсан бол одоо 900 000 төгрөг гэж бичээд хэрэггүй. Тухайн мэргэжлийн дундаж цалинг дурьдсан нь дээр. Хэрэв санаанд тань нийцэхгүй бол өөр төрлийн ажил хайсан нь дээр байхдаа.
28. Орлон гүйцэтгэх ажлын талаар нэг байхад хангалттай. Нэгэн дор “хангамжийн менежер”, “Маркетингийн менежер”, “Санхүүгийн менежер” гэвэл таныг сонирхогч, эсхүл жаахан юмтай хүн байна гэсэн ойлголт төрнө.
29. Хэрэв та “CV”-гээ цахим шуудангаар илгээж байгаа бол файлынхаа нэрийг “CV” гэж битгий өгөөрэй. Ийм төрлийн захидлууд сонгон шалгаруулах агентлагт өдөрт хэдэн арваараа ирдэг тул уншихгүй орхигдох магадлал өндөр. Үүний оронд өөрийн овог, нэрээр файлаа нэрлэ. Жишээ нь: “Нарангийн Болдбаатар (CV)” гэж болно.
30. Хэрэв танд одоохондоо ажлын туршлага байхгүй бол төгссөн их, дээд сургуульдаа нийгмийн ажил, урлаг, спортын төрлөөр гаргаж байсан амжилтынхаа талаар дурьдаж болно.
31. “CV” бол презентаци болохоос биш таны дэлгэрэнгүй намтар биш юм шүү. Бүгдийг дурьдаад хэрэггүй. (хэрэв таны амьдралд тохиолдож байсан зарим нэгэн үйл явдлуудыг ажил олгогч буруугаар ойлгоно гэж айж байвал тэдгээрийн талаар дурьдахгүй байсан нь дээр).
32. Үндсэн эзэмшсэн боловсрол, мэргэжлээс гадна хамрагдсан семинар, курс, сургалтын талаар бичээрэй.
33. Ажил олгогчид “CV”-гээ явуулахаасаа өмнө дахин нэг нягтлан үзээрэй. Үнэхээр та хүч чадлаа өгч, өөрийгөө бүрэн дүүрэн дайчлах гэж байгаа компанид ажилд ороход тань энэ “CV” тус болж чадах уу гэдгийг эргэж нэг хараарай.
34. Тэгээд эцэст нь “CV”-дээ урам хайрлаж инээмсэглээрэй. Энэ бол таны зүй ёсоор хүртэх амжилтын азтай тасалбар юм шүү.
“CV” бичих олон улсын стандарт нь ажил олгогч англи, герман эсхүл орос гаралтайгаас шалтгаалан бичилтийн дизайн харилцан адилгүй байдаг. Эдгээр жишээг үзэх шаардлагатай бол та бүхэн доорх линкүүдээс дэлгэрэнгүй мэдээллийг татаж авч ажиллаарай. Харин дээр зөвлөсөн 34 гол санааг бүү мартаарай.
www.cvtips.com
www.cv.com

Цааш нь...

Дракула... Энэ нэрийг сонсоход хэн бүхний санаанд юуны өмнө Гарри Олдмэний гол дурд нь тоглосон цус сорогч вампирын тухай кино буух нь мэдээж. Тэгвэл бүгдээрээ Дракула гэж хэн бэ? Үнэхээр тийм аймшипай хүн байсан уу гэдгийг Европын түүхээс хөөн сонирхос. Түүхэнд тэмдэглэснээр бол Дракула нь 15-р зуунд амьдарч байсан төдийгүй Валах улсын хааны хүү байв.
Тэр үед Румьтн гэж улс байсангүй. Харин Валах, Молдав гэж хоёр хаант улс хожим нэгдэж, Румын буюу Ромын улс гэсэн нэрийг авсан юмсанж. Өдгөо Молдавын хагас нь тусгаар улс байдалтай байгаа, мөн Румынд Унгарын өмнөд хэсэгт Эрдей буюу Трансильвани нэгттэгдсэн байдаг нь ийм учиртай аж. Дракулагийн удмын эрчүүд ихэд омголон, ширүун зантай хүмүус байсан ч хачирхалтай зүйлийг эрхэмлэдэг хүмуүс байсныг нь эцэг II Влад хаан Германд байхдаа рыцариудын Луугийн орден гэдэг байгууллагад элссэн явдал гэрчилдэг байна. Түүний элссэн Луугийн орден загалмайд хадагдсан лууг сүлдээ болгодог байснаас Влад хаан цовдлогдсон лууг улсыпхаа сүлд тэмдэг болгож, зоосон дээр дэлдүүлж, сүмд залуулж байжээ. Уг луу Влад хааны хувьд чөттөр шулам, муу муухай бүхний бидэгдэл байсан гздэг. Харин учрыг нь үл мэдэх ардууд Влад хааныг Христийг биш лууг шүтдзг гэж ойлгоод. Луун хаан буюу Дракула хаан гэсэн аж. Гэтэл чухам энэ үед
буюу 15-р зуунд эцэг өвгийн улс Сэлжүкийн Туркийг нь загалмайтнууд уулгалаи хөнөөсний хариуг авах гэж Османы Туркууд Европ руу халдан довтолж, Византи, Албани Болгар. Серб, Молдав, Валах, Трансильвани, Унгар гээд олон улстай маш хүнд хэцуү цус урсгасан дайныг хийжээ. Валахын хаан Влад туркуудтай эрэлхэгээр тулалдсан боловч дийлджээ. Түүний хүү алдарт Дракула гүн энэ үед 13 настай байсан ч тулалдаанд оролцон олзлогджээ. Туркууд түүнийг тэсэшгүй ихээр тамлан зовоож, үйлийг нь үзэхэд Влад хүү бууж өгөн янычар болохыг зөвшөөрсөн гэдэг. Янычар гэдэг нь туркуудэд олзлогдон лам дервиш нарын гараар орж. алах шулахаас өөрийг мэдэхээ больсон аймшигт яргачингууд болсон олзлогсодыг хэлдэг байж. Тэднийг туркууд өөрийнхнийг нь хядуулахаар илгээдэг байсан гэдэг. Влад хүүгийн цусанд огшиж байсан дайчин омголон чанар туркуудын анхаарлыг татсан учир тэд түүнийг сайн янычар болсон гэж үзээд тун удалгүй Валахын амбан сайдаар тавьсан аж.
Гэтэл тэр өөрийгөо III Влад Дракула хаан гэж өргөмжилж, туркуудийг болон, туркийг дагасан ард иргэдийг алж хядаж эхэлжээ. Түүний цуст хядлагад ухаан балартсан Туркийн хаан элч илгээхэд Дракула хаан "Чи миний өмнө малгайгаа авч хүндэлсэнгүй" гэж уурсан босч ирсэн гэдэг Түүний хариуд Туркийн хааны элч "Манайд чалмагаа авч хүндлэх ёсон үгүй" гэхэд нь Дракула хаан "Тэгвэл наадахыг чинь бүр сайн бэхэлж тогтоогоод өгье" гээд толгойг нь хадуулж, "Энд ирсэн чалматан бүхний чалмаг ингэж тогтоож өгөх болно" гэсэн бичигтэйгээр цогцсуудыг буцаан илгээсэн гэдэг.
Энэ аймшигтай доромжлолыг үл тэвчин хилэгнэсэн Туркийн султан цэрэг илгээсэн ч удаа дараалан Дракулад хиар цохиулжээ. Энэ үед Османы улсын гарт орчихоод байсан Дорнод Европын улсууд Дракулад цэрэг зэвсгээр тусалж байсан аж. Дракулаг нэгмосөн дарахаар шийдсэн Султан армиа аваад Валах руу хөдөлсөн бөгөөд түүний сургаар Дракулагийн холбоотнууд нь ганцааранг нь орхин нүүр буруулсан гэдэг Дракула 12 насанд хүрсэн бүх эрчүудийг цэрэгт дайчилж, тосон байлдсан ч, ялагдах төлөвтэй болсон тул 9000 шилмэл дайчнаа аваад ганцхан султаныг устгах зориготой улангасан дайрсан гэдэг. Харин үүний ачаар түүний аймшиггүй зоригоос сүрдсэн туркийн цэрэг эмх замбараагүй.
удирдлагагүй болж, улмаар Дракулагийн их цэрэгт бут ниргүүлэн ялагдсан байна. Гэтэл энэ үед Дракулагийн эсрэг урьдын холбоотнууд цэрэглэн хөдөлжээ, Ялангуяа Дракулад Ромын папаас илгээсэн авдар дүүрэн алтан зоосыг замаас нь завшсан Унгарын Матьяш хаан дээрмийн хэргээ түүн рүү бухаж. удаа дараа дайрч давшиж улмаар Дракулаг муу арга хэрэглэн барьж аваад, 12 жил хорьж, эрүүдэн тамлажээ. Гэвч түүнд хэрэг тулгаж чадалгуй сулласан аж. Дракула үлдсэн амьдарлаа тархай бутархай феодлуудыг нэгтгэх гэж дайтсаар өнгөрөөжээ. Харин чухам энэ үеэс түүний тухай аймшигтай ярианууд дэгдэх болжээ. Унгарууд түүнийг Тепсш буюу Шорлогч гэдэг байв. Дракула олзлогдсон турк цэрэг эсэргүү феодалын харъяат албатуудыг мянга мянгаар нь шорлож алдаг байснаас түүний Валахын ой шугуй, халил хад хүүрээр дүүрсэн гэдэг. Нийслэл Тырговиштс нь бүхэлдээ шорлогдсон хүүрээр хүрээлэгдсэнээс ойр хавийн нь улсууд Валах тэр аяараа чөтгөр шулмын эрхшээлд орсон гэж жийрхдэг байжээ. Дракулад мэргэжлийн олон шорчид байсан бөгөөд тэд хүнийг шор дээр "суулгах" юм уу ам. хэвлий руү нь шорлон аль болохоор удаан тамладаг. Дракула шор дээр тарчлан үхэж буй хүмүүсийн дэргэд сандал ширээ засуулан, дарс ууж харж суух дуртай байсан гэдэг. Үүнийг харсан ардууд түүнийг дарс биш хүний цус уудаг гэж ярьснаас үүдэн цус сорогчийн тухай домог үүсчээ. Мөн тэр хүмүүсийг амьдаар нь арьсыг нь өвчих, өлсгөлөн махчин шувуунд идүүлэх. улайссан нүүрсэн дээр шарах, том тогоонд чанах зэрэг төрөл бүрийн аргаар тамлан зовоодог байсан гэдэг. Өтөл буурал, хөхүүл хуүхэд байсан ч хамаагүй хэнийг л бол хэнийт алж тамлаж бахаа хангадаг байсан гэдэг Нэг бүсгүй түүнээс үр олсон гэхэд Дракула гэдсийг нь хүүлээд гэдэс дотрыг нь гаргаж цацчихаад үхэж чадахгуй тарчилж хэвтсэн бүсгүйд "Хүүхэд а.тга л байна шүү дээ" гэж хэнэг ч үгүй хэлж байсан тухай аймшигтай яриа ч байдаг. Гэвч сүүлийн үеийн эрдэмтэд Дракулаг тийм харгис хэрцгий нэгэн биш байсан гэж нотлох болжээ. Тэдний үзэж байгаагаар бол харгис хэрцгий, алуурчин Дракулагийн тухай домог нь Унгарын хаанд зусардагчдын зохиож тараасан цуурхал байсан юмсанж. Унгарын хаан Дракулаг мөнгө завшсан гэж яллаад бүтээгүй болохоор. үнэн сүсэгтнүудийг хилсээр тамлан зовоосон гэж гүтгэсэн юм байх. Румынчүүд сүүлийн үед III Влад Дракула хааныхаа нэрийг цэвэрлэж эх

орноо хамгаалагч ардын баатар, Бухарест хотыг үндэслэсэн гавъяатан гэхчилэн өргөмжилж байгаа аж. Энэ явдлаас болж, эртнээс хонь чоно шиг байсан Румын-Унгарын харьцаа хурцдаж байгаа юмсанж. Энэ дашрамд нэг зүйлийг сонирхуулахад Османы Туркийн улайрсан давшилтыг 50 жилийн турш хааж зогсоосон, европчуудын хувьд ачтан байх учиртай хүн бол монгол гаралтай Т/өмөр хаан юм. Тэр Османы их цэргийг нийслэл Анкарагийн нь дэрг.эд бут цохиж. султан Баязидийг нь олзлон авч, улсыг нь эзэгнэсэн билээ. Гэтэл европчууд Төмөр хааныг өдий болтол харгис хэрцгий гэж жигшиж байдаг юм. Мөн Төмөр хааныг харгис хэрцгий байсан тухай янз бүрийн яриа нь османчуудын зохион тараасан домог болох нь тогтоогдсон билээ. Тиймээс Дракулагийн тухай аймшигтай домог яриа ч хүчээр зохиосон цуурхал байж болохыг үгүйсгэхгүй.

Цааш нь...

Дэлхий дээрх хамгийн түгээмэл нэр бол Мохаммед
01. Асгаж цутгадаггүй ганц л хүнсний зүйл байдаг энэ юу вэ? Зөгийн бал.
02. Матар хэлээ амнаасаа гаргаж чаддаггүй.
03. Бүх цагаан баавгайнууд солгой гартай байдаг.
04. Заан л ганцхан үсэрч чададгүй амьтан.
05. Кока-Кола анх ногоон байсан.

06. Дэлхий дээрх хамгийн түгээмэл нэр бол Мохаммед.
07. Хүний биед байдаг хамгийн хүчтэй булчин бол хэл юм.
08. Америкийн нэгдсэн улсын хүн бүр дор хаяж 2 Кредит Кардтай байдаг.
09. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин илүү нүдээ цавьчдаг.
10. Та амьсгаагаа түгжээд яасан ч өөрийгөө алж чадахгүй.
11. Тохойгоо долооно гэдэг боломжгүй зүйл.
12. Таныг найтаахад хүмүүс “бурхан өршөө” гэж хэлдэг учир нь таны зүрх энэ үед 0.1 секунд зогсдог.
13.Гахайнуудын хувьд дээшээ тэнгэрлүү харах нь боломжгүй зүйл.
14.Та хэтэрхий хүчтэй найтаавал хавиргаа хугалах магадлалтай. Та найтаахаа түгжих гэж оролдвол толгой болон хүзүүндээ байдаг судсыг хагалж өөриигөө үхэлд хүргэх магадлалтай.
15. Хөзөрт байдаг ноёнгууд түүхэнд байсан агуу хаадыг илэрхийлдэг.
-Гил – King David
-Цэцэг – Alexander the Great
-Бунд – Charlemagne
-Дөрвөлжин - Julius Caesar

16.111,111,111 x 111,111,111 = 12,345,678,987,654,321

17. Хэрвээ ямар нэгэн морьтой хүний хөшөөний морьных нь урд 2 хөл нь дээшээ өргөгдсөн байвал энэ хүн дайнд амиа алдсаг гэсэн үг. Нэг хөл нь дээшээ өргөгдсөг байвал тэр хүн өвчний улмаас нас барсан гэсэн үг. 2 хөл нь газарт байвал тэр хүн байгалын жамаар хорвоогоос одсон гэсэн үг.

18. Сумнаас хамгаалах хантааз, галын гарц, машины шил арчигч, лазер принтерүүдээр юугаараа адилхан гээч. Бүгдыг нь эмэгтэй хүн зохиосон.

19. Өнгөрсөн 4000 жилд нэг ч шинэ амьтан тэжээвэр болоогүй.
20. Дундаж үзүүлэлтээр хүмүүс аалзнаас үхэхээс илүү айдаг.
21. Цахилгаан сандлыг анх нэгэн шүдны эмч бүтээжээ.
22. Хүний зүрх цохилохдоо цусыг 9м газар хүрэхэд хангалттай даралтаар шахдаг.
23. Чихэвчийг зөвхөн нэг цаг зүүхэд л таны чихэн дэх бактерууд 700 дахин ихэсдэг.
24. Хүн болгоны хурууны хээ өөр байдаг шиг хэлний хээ мөн бүгд өөр байдаг.

Хамгийн эцэст нь энэхүү зүйлүүдыг уншсан хүмүүсийн 99% нь тохойгоо долоох гэж оролдох болно.

Цааш нь...
1. Үсээ үргэлж илж бай.
Өглөө сэрээд хурууныхаа өндгөөр үсээ самнах маягаар хойш урагш илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд цочирч, тархи оюун ухаан сэргэж, даралт буурах сайн талтай. Толгой эргэх, өвдөх, үс унах, зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлнэ.

2. Нүдний дасгал
Тайван орчинд анхаарлаа төвлөрүүлээд нүдээ хагас анин нар зөв, нар буруу, баруун зүүн, дээш доош алгуур эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх үйлдлийг давтана. Дээрх дасгалыг хийснээр нүдний ядаргаа, чилээ гарч, хараа хурцлагдахын зэрэгцээ толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний бусад эмгэгүүдээс сэргийлэх ач холбогдолтой.

3. Хэлээ түүшиндээ хүргэ.
Хэлнийхээ үзүүрийг тагнайн хонхорхойд хүргэж, дээш доош, хоёр тийш эргэлдүүлнэ. Ингэснээр шүлс элбэгшихийн дээр хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө. Түүнчлэн ам аргах, буйлны үрэвслээс сэргийлдэг гэнэ.

4. Шүлсээ залги.
Завьжаараа шүлсээ сорж дүүргээд 10 хувааж залгина. Дээрх дасгалыг хийснээр хоолны шингэц сайжирч, залгиурын ажиллагаа идэвхижин биеийн эсэргүүцэл сайжирна.

5. Шүдээ товшиж занш.
Амаа жимийн анхаарлаа төвлөрүүлээд эхлээд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо зуугаад товшино. Энэ нь шүдний өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ шүдийг тань бэхжүүлэхэд тустай.

6. Дагзаа нясалж сур.
Хоёр гарынхаа алгаар чихээ дарж, долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж, чихний ар дагзанд 36 удаа няслах үйлдэл хийгээд чихээ тагласан гараа огцом авч, буцаан дарах хөдөлгөөнийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи толгой сэргэж, тогтоох, санах ой ухаан, сонсгол сайжирна. Мөн чихний элдэв эмгэгээс сэргийлэх сайн талтай ажээ.

7. Өглөө бүр эвшээ.
Өглөө бүр хамраараа амьсгаа аван хэвлийгээ дүүргээд толгойгоо өргөн амаа ангайн эвшээж амьсгалаа гаргах уг дасгалыг 12 удаа хийж занших нь уушигны үйл ажиллагааг тань сайжруулахын хажуугаар зүрх уушигны цусан хангамжийг нэмэгдүүлж, цээж давчдах, багтрах, угшуулж ханиалгахаас сэргийлэх тустай.

8. Үе мөчөө байнга хөдөлгө.
Гараа мөрөөр нь хойш урагш савчин эргүүлж, хөлөө өшиглөх, савчих маягаар булчин шөрмөсөө цочроон тэнийлгэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж, бөхийн хоёр тийш хуян шар усаа тарааснаар үе мөчний өвчнөөр өвчлөх эрсдлийг багасгана. Хөдөлгөөн эрүүл энхийн нэгэн үндэс.

9. Нуруугаа дулаан байлгаж сур.
Цаг агаарын байдалд тохируулан нуруугаа дулаан байлгаж занших хэрэгтэй. Үүнээс гадна алгаа үрж бүлээцүүлээд ууц бүсэлхийгээ олон дахин илэх нь нуруу хөшиж өвдөх, хэвлийн хөндийн элдэв өвчнөөс сэргийлнэ.

10. Нүүрээ байнга илж бай.
Гарын алгаа хооронд нь үрж халаагаад дух, хацар самсаагаа дээш доош нь хэд хэдэн удаа зугуухан илнэ. Өдөрт 2 удаа хийхэд илүүдэхгүй. Энэ нь үрчлээг багасгахаас гадна нэмж үрчлээтэхээс сэргийлнэ. Мөн хамар битүүрэх, ханиад томуу тусах, толгой, шүд өвдөхөөс сэргийлдэг байна.

11. Арьсаа зөөлөн ил.
Биеийнхээ арьсыг боломжоороо хэсэгчлэн 10 орчим удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа арилахын зэрэгцээ нойронд сайжирч, арьс зөөлөрнө.

12. Хэвлийгээ татаж сур.
Биеэ суллан хамраараа амьсгал аван хэвлийн доод хэсгийн булчин буюу давсгаа зугуухан татна. Хэсэг барьсны дараагаар амьсгалаа гарган биеэ суллана. Энэ дасгалыг 10-аас доошгүй удаа хийж болно. Давсаг бөөрний үйл ажиллагаа ч сайжирна.

13. Цээжээ зөөлөн арчиж, иллэг хий.
Цээжиндээ байнга иллэг хийж, зөөлөн алгадах хөдөлгөөнийг өдөрт хэд хэдэн удаа хийх нь зүйтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагаа сайжран, цээж давчдах, зүрх дэлсэх, зүрхний титэм судас өвчлөхөөс сэргийлнэ.

14. Хэвлийн иллэг ч бас тустай.
Орондоо байхдаа хүйсээ тойруулан зөөлөн иллэг хийнэ. Хоёр тал руугаа ээлжлэн зөөлөн дарж базална. Нийт 10 удаа давтана. Энэ дасгал гэдэс ходоодны ажиллагааг сайжруулан, өтгөн хатах, гүйлгэх, бүдүүн нарийн гэдэсний архаг үрэвсэл, шээс тасалдах өвчнүүдээс сэргийлнэ.

15. Хөлийн уландаа анхаар.
Өглөө бүр орноосоо босоод алгаа хооронд нь үрж бүлээцүүлээд хөлийнхөө уланд нар зөв 100, нар буруу 100 удаа эргүүлж илвэл хөл дулаацан, элэг бөөрний үйл ажиллагааг сайжруулан, өтгөн хатах, гүйлгэх, шээс тасалдах зэрэг эмгэгээс сэргийлнэ.



Цааш нь...
Хүний бие эрүүл байхад хамгийн их нөлөөлдөг 5 хүчин зүйлс. Мэдэхэд илүүдэхгүй л байх.
1. Ходоод эрүүл бол хоолонд дуртай, шингэцтэй байна. Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай шууд холбоотой. Сэтгэлийн зовиур шаналалаас болж хоол боловсруулах эрхтнүүд бүхэлдээ хямардаг.

2. Сайн унтах нь эрүүл энхийн чухал хэсэг юм. Хүн бүрийн онцлогоос хамаарч 6-8 цаг унтвал хангалттай. Унтаад сэрмэгцээ шууд босох нь маш чухал. Эс тэгвэл хорт хий биед шингэж, нойрмог, сүр сүлдгүй болдог. Бас унтахаар орондоо орсон л бол оюуныхаа цонхыг хааж юу ч бодох, ном уншихыг зогсоовол зохилтой. Нойр муутай хүний шилэн хүзүү нь хатуурдаг.

3. Хүний өтгөн саадгүй гадагшилж байвал эрүүл мэндэд их ач тустай. Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг. Өглөө бүрийг хэвшил болгон бие засвал бүдүүн гэдэс болон бусад эрхтэн, цусны өвчнөөс найдвартай сэргийлдэг.

4. Хөдөлгөөн эрүүл жаргалтай амьдралын нэг үндэс. Хөдөлмөрлөн хөдөлж байх нь сэтгэл санааг өөдрөг сэргэлэн болгоод зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг. Аливаа ажилд сэтгэл гарган дур сонирхолтой хийх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд ажил хийж хөдөлж байсан ч өтлөх нь амархан. Биеийн хөдөлмөр, явган явах, гүйх, биеэ хөгжүүлэх дасгалууд хүний өсөлт хөгжилт, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.

5. Инээж хөхрөх нь эрүүл амьдрахын бас нэгэн эх сурвалж. Инээхэд өрц, хэвлийн булчин ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин, нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог. Бүр чухал нь элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах нь чухал.

Цааш нь...
Танин мэдэхүй алмайрч гайхахаас эхэлдэг
-- Аристотель

Хүн юу тарина, түүнийгээ л хураан авдаг
-- Есүс Христ

Хэрэв би ямар нэгэн зүйл хийхгүй бол би хэзээ ч юу ч сурахгүй, хэрэв би хэзээ ч эрсдэлтэй алхам хийхгүй бол би анх хаана байсан тэр газраа л үлдэнэ
-- Зохиогч тодорхойгүй

Бяр чадалтай байх сайхан
Ухаантай байх бүүр ч сайхан
-- M.Горький

Эр зориг хувь заяаны цохилтыг юу ч биш болгодог
-- Эдисон

Аливаа үндэс муутай ажил дампуурлаар дуусдаг
-- Ф.Достоевский

Дэмий хоосон залуу нас гай зовлон
-- Гетё

Түүхээ мэдэхгүй хүн сохор хүнтэй адил
-- Сокарт

Улиг домог болсон хэв шинжит зүйлсийг үгээрээ ч,үйл ажлаараа ч тойрч бай
-- Пифагор

Тэнгэрийн дор юм бүхэн ердөө л цаг зуурын төдий билээ
-- Лаоз

Урьд байсан юмс л бий болно. Бүтэж бүрэлдсэн бүхэн л ахиж бүрэлдэнэ. Нарны доор цоо шинэ юм гэж огтноос үгүй
-- Соломон хаан

Тэнгэрийн доор бүх юм өөрийн гэсэн цагтай. Төрөх хийгээд үхэх цаг гэж байна.Эвдэн сүйтгэх ба бүтээн босгох цаг ч гэж байдаг.Чулууг тарааж хаях цаг,цуглуулах овоолох цаг ч бий.Дуугүй байх цаг,бодсоноо хэлэх цаг ч бий -- Соломон хаан

Маргаашаараа бүү гайхуул.Болоогүй байгаа тэр өдөр юу г ч төрүүлж мэднэ
-- Соломон хаан

Би юу хийхийг завдана, түүнийгээ амжуулдаг. Яагаад гэвэл би чухам үүнийг хүсдэг. Би хэзээ ч эргэлздэггүй. Энэ миний бусдаас ялгaрах давуу тал
-- Напелeон

Өөрийнхөө хийж чадах зүйлийг бусдад бүү даатга. Хүн бүхэн үүднийхээ өмнөх талбайг шүүрдчихэж байг. Тэгвэл бүх гудамж цэвэрхэн болно
-- Лев Толстой

Залуу хүнд мөнгөгүй байх нь гутамшиг биш
Харин мэдэхгүй чадахгүй байх нь жинхэнэ гутамшиг

Амьдралын сайхныг таашаан амтлах хамгийн сайхан арга бол Ажил билээ
-- Кант

Хvмvvс маш их хvсэж байгаа юмандаа амархан итгэдэг
-- Вольтер

Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг
-- Монтень

Баяжих хамгийн дөт зам бол баялагийг vл ойшоох явдал
-- Сенека

Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгvй байх явдал
-- Кvнз

Нэн тvрvvнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз
-- Пифагор

Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдvйд хийх vйлдлийн эхлэл
-- Лаоз

Аливаа юмны хэмжээг мэддэг хvнд азгvй явдал тохиолддоггvй
-- Лаоз


Цааш нь...
Япончууд “Аялал жуулчлалын элчин сайд” гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй байдаг гэнэ.• Венецид “Сэтгэл зүйн цагдаа” нар гэж байдаг. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.



• Калифорнийн Санта-Барбара дахь “Biltmore Four Seasons” зочид буудалд зочдод зориулж “Шоу үзүүлбэр үзүүлэгч” байдаг ажээ.



• Парист “Хоолойны системийн мэргэжилтэн” байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.



• “LEGOLAND” компанид (Калифорни) “Мэргэжлийн LEGO цуглуулагч” гэсэн албан тушаал байдаг юм байна. Барилгачнаас эхлээд эдгээр хүмүүс бүхэл бүтэн урлагийн бүтээл хийдэг юм.



• Хельсинкэд “Машинаа караокегаар тоноглосон таксины жолооч” нар дайралддаг байна. Мэдээж ийм такси жирийн таксинаасаа илүү үнэтэй байдаг.



• Цюрихийн нисэх онгоцны буудал дээр “Анчид” ажилладаг гэнэ. Тэд зорчигчдоос зугтаасан шувуу, амьтдыг барьж өгдөг юм байна.



• Сент-Томас арал дээрх (Виргины арлууд) “Ritz-Carlton”-д техникийн аюулгүй байдлыг хангах “Кокосны инженер”-ын орон тоо байдаг юм байна. Тэрээр зочид буудалд амарч буй хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх тал дээр анхааран ажилладаг юм. Юу гэсэн үг вэ гэхээр дээрээс унаж буй “Кокос”-той ажиллана даа.



• АНУ-ын Мемфисийн “Peabody”-д “Галуу сургагч”-ийг харж болно. Түүний биелүүлэх ёстой үүрэг дотор өөрийн сургасан амьтдаа зочид буудлын дээврээс авахуулаад усан оргилуур хүртэл явуулах ажил багтдаг ажээ.



• “Amanbagh”-д (Энэтхэг) “Сармагчин хөөгч”- ийн алба байдаг байна. Тэрээр жуулчдаас сармагчингуудыг хөөх үүрэгтэй гэнэ.


Цааш нь...

Бидний ажил болоод амьдралын салшгүй хэрэглээ болоод байгаа компьютер бий болсноос хойш байнгын дагуул нь болсон зүйл бол вирус буюу бидний хэлдгээр “өт” билээ. Энэ нь таны компьютерийг гэмтээгээд зогсохгүй өдрөөр, сараар хийсэн ажлыг тань хормын дотор устгах аюултай. Иймээс вирусаас хэрхэн хамгаалах талаар хэдэн зөвлөгөөг өгье.

1.Юуны өмнө antivirus программаа байнга update хийх замаар шинэчилж байх хэрэгтэй.
2.Ихэнх antivirus программ нь уян дискэн дээр safe boot disk-ийг бэлтгэдэг. Энэ нь компьютерийн boot вирустсэн тохиолдолд гаднаас уншуулан boot-ийн вирусыг устгахад зориулагдсан байдаг тул ийм дискийг урьдчилан бэлтгэсэн байвал сайн. Учир нь нэгэнт вирустсэн тохиолдолд өөрийн тань ашиглаж байгаа antivirus тухайн вирусыг таньж устгаж чадаагүй гэсэн үг, тэгэхээр компьютер вирустсэний дараа энэ дискийг бэлтгэх нь ач холбогдол багатай. Учир нь ихэнх вирусууд antivirus-ний эсрэг тодорхой хэмжээний довтолгоог хийхээр зориулагдсан байж болно.
3.Зарим вирусууд компьютерийн boot уруу довтолж системийн файлыг гэмтээснээр компьютерийг ажиллахгүй болгодог. Иймээс урьдчилан hard boot disk буюу системийн дискийг бэлтгэсэн байвал сайн.
4.Word-ийн doc, Excel-ийн xls файлуудыг гаднаас хуулахыг аль болох хийхгүй байвал сайн. Учир нь эдгээр файлуудаар macro вирус дамжих өргөн боломжтой байдаг. Шаардлагатай тохиолдолд тухайн файлаа RDF өргөтгөлтэй болговол энэ төрлийн файлаар macro вирус дамждаггүй.
5.Хэрэв өөрөө л сайн мэдэхгүй байгаа бол элдэв хүнээс ирсэн захианд хавсаргасан файлыг нээж үзэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ихэнх worm захианд хавсаргасан файлаар дамждаг.
6.Уян диск нь өөрийн протекттэй байдаг. Хэрэв уян дискээс файл хуулан авахыг хүсэж байвал уян дискний протектийг байнга ашиглаж байхыг зөвлөж байна. Энэ нь найдвартай хамгаалалт болж чаддаггүй ч зарим тохиолдолд тус болдог.
7.Компьютерийнхээ driver дискүүдийг болон үргэлж ашигладаг программуудынхаа инсталлыг хадгалж байх хэрэгтэй.
8.Үүнээс гадна хамгийн найдвартай арга бол үргэлж backup хийх. Хийсэн ажлын файлуудынхаа хуулбарыг сайн бэлтгэж байх нь хэзээд илүүдэхгүй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.

Цааш нь...

Хамгийн гол нь цаг хэмнэх. Технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах нь танаас нь л шалтгаална шүү дээ. Хэдийгээр компьютер дээр хурдан шивдэг ч гэсэн туслах Function key ашиглахгүй бол хэмнэсэн цагаа буцаагаад алдана шүү дээ. Компьютерийг заавал хулганаар биш зөвхөн keyboard өөр ашиглаж болно. Гэтэл хүмүүс keyboard-наас илүүтэйгээр хулганыг түлхүү ашигладаг. Энэ зөвлөгөө зарим хүмүүст энгийн санагдаж болох ч зарим нэгэн мэдэхгүй хүмүүст зориуллаа.

Компьютерын keyboard- ийн дээд хэсэгт байрлах F1-F12 гэсэн товчлууруудыг Function key хэмээн нэрлэдэг ба компьютерийн хэрэглээнд өдөр бүр хэрэглэгддэг гэж болно. Эдгээр түлхүүрүүд нь ихэнхдээ бусад товчлууруудтай хамт хэрэглэгддэг. Жишээ нь CTRL , ALT , Shift товчлуурууд.
F1
F1 нь ихэнхдээ танд Help menu буюу туслах цэсийг гаргаж өгдөг. Жишээ нь та Microsoft Word дээр ажиллаж байлаа гэхэд F1 товчлуурыг дарах үед Microsoft Word ийн туслах цэс автоматаар гарч ирэх болно. Тэгэхээр та заавал хулганаараа туслах цэсийг гаргаж ирэх хэрэггүй болно гэсэн үг юм. Мөн Windows desktop, Windows Explorer нээлттэй байх үед та F1 дээр дарах аваас Windows ийн туслах цэс гарч ирнэ.
F2
Та Windows дээр ажиллаж байх үедээ F2 ийг ямар нэг юмыг дахин нэрлэх буюу нэрийг нь солих үедээ ашиглаж болно. Үүнийг Windows дээр Rename гэж нэрлэдэг. Тэгэхээр та F2 ийг ашиглаад сурчих аваас ямар нэг file, folder ыхоо нэрийг солихын тулд заавал хулганыхаа баруун талд дарж rename хийх хэрэггүй болно гэсэн үг.
F3
Та windows дээр ажиллаж байх үедээ хайлт хийх хэрэгтэй болох юм бол заавал search дарахгүйгээр F3 товчлуурыг дарахад л болоо. Хайх нүүр өөрөө гараад ирэх болно.
F4
F4 нь нилээд түгээмэл хэрэглэгддэг ба F4 ийг дарсанаар хаягны жагсаалтууд гарах болно. Жишээ нь та Internet Explorer дээр ажиллаж байх үедээ F4 товчийг дарах аваас таны зочилж байсан интернет хаягуудын хаягууд гарч ирнэ гэсэн үг юм. Энэ нь танд интернетийн хаягийг хурдан хайх ба хурдан үйлдэл хийх бололцоог олгох болно. Мөн та ажиллаж буй нүүрээ хаахыг хүсэх аваас F4 товчийг Alt товчлууртай хамт дарах хэрэгтэй. Ингэхэд таны ажиллаж байсан нүүр хаагдах болно.
F5
F5 бол refresh түлхүүр буюу засах, шинэчлэх зориулалттай юм. Бид интернетэд байх үедээ тухайн нүүртээ update хийх эсвэл дахин эхнээс нь эхлэх үедээ refresh хийдэг шүү дээ.
F6
F6 нь курсорыг программын бүтэцтэй холбож байдаг. Жишээ нь та энэ товчлуураар нэг нүүрээс нөгөө нүүрлүү шилжиж болдог.
F7
F7 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F7 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно.
F8
Та компьютераа асааж байх үедээ F8 дээр дарах юм бол таны компьютэр Safe Mode оор асах болно. Энэ нь компьютерийг асуудалтай буюу алдаатай байгаа үед асаах нөхцөл юм.
F9
F9 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F9 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно.
F10
F10 нь олон программууд дээр menu bar буюу цэсийг гаргаж ирэхэд ашиглагддаг. Та F10 ийг цэсийг идэвхжүүлэхдээ ашигладаг ба харин бусад товчлууруудаар цэс дотор үйлдэл хийдэг. F10 ийг дарж байхдаа мөн Shift товчлуурыг хамт дарах юм бол shortcut menu гарч ирэх буюу Шууд хүргэх линкүүдийг гаргаж ирнэ.
F11
Та Internet Explorer дээр ажиллаж байхдаа F11 ийг дарах аваас таны үзэж байсан нүүр том хэмжээгээр буюу дэлгэц дүүрэн байдлаар гарч ирнэ(Full screen mode). Ингэснээр бүх toolbars ууд алга болж дэлгэц илүү том болж харагдана. Харин та хэрвээ дэлгэцээ буцаад хэвийн байдалд нь оруулмаар байвал дахин F11 дээр дарахад болно.
F12
F12 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F12 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно. Гэхдээ эдгээр түлхүүр товчлууруудын хэрэглэгдэх хэрэглээ нь бүх программ дээр адил байдаггүй гэдгийг та санах хэрэгтэй. Дээрх хэрэглээ нь нийтлэг хэрэглэгддэг хэрэглээ юм.

Цааш нь...

Laptop-ийн батарейг удаан ашиглах үндсэн 4-н зєвлєгєєг хүргэе. Аль болох бүгдийг нь мєрдєхийг хичээгээрэй. Нэгэн түүх ярьж єгье. Америкт нэгэн бизнесмэн эр байжээ. Тэрээр долоо хоногт 2 удаа ажлын шаардлагаар онгоцоор нисдэг бєгєєд Seattle-Taco¬ma хэмээх онгоцны буудлаар үйлчлүүлдэг байна. Тэрээр бизнесмэн хүн байсан тул түүнд асар олон мэйлүүд ирнэ. Цаг тухайд нь хариулж байхгүй бол овоороод сүүлдээ дийлдэхээ больчихдог тул єдєрт тодорхой цагуудад хариу бичээд сурчихсан байжээ.
Харамсалтай нь онгоцны буудал дээр байх үед ноцтой асуудал гардаг нь notebook-ний батарей дуусах явдал байлаа.

Азтай тохиолдлоор уг онгоцны буудал цахилгаан залгуурын (разетка) тоог нэмсэн боловч яагаад ч юм notebook-тэй аялагчид улам олон болж хүрэлцээгүй хэвээр л байв. Иймээс аян замд явж байгаа хүмүүс notebook-нийхээ батарейг хэрхэн удаан арчлах талаар бүхий л мэдээллийг олж авахыг хүссэн байна. 2002 онд хийсэн судалгаагаар laptop хэрэглэгчдийн 57% нь notebook-нийхээ батарейны амьдрах хугацаанд тун сэтгэл дундуур байдаг нь илэрчээ. Энэ судалгаа нь олон батарей үйлдвэрлэгчид болоод микро схемийн хүмүүст ихийг бодогдуулсан боловч яаж ч чадахгүй байгаа нь харамсалтай. Жил болгон батарейны бүтээлч чанар нь 10%-аар нэмэгдэж байгаа гэнэ. Гэвч notebook-ний цахилгаан хэрэглээ нь яг дагаад л єсєєд байгаа юм байна. Ингээд л та бид яг єнєєдєр ч гэсэн 3-4-хєн цаг л ажиллаж чадах батарейтай байгаа шүү дээ. Үүнийг олон улсад “Євчин намдаах” гэж нэрлэдэг билээ.
Энд дурдагдах 4 зєвлєгєє нь жинхэнэ амьдрал дээр туршигдсан тун сайн зєвлєгєєнүүд гэдэгт итгээрэй. Тэрээр батарейны хугацааг мэдэгдхүйц нэмэгдүүлэх болно.

1. Хэрэгцээгүй функцүүдээ бүгдийг нь хаа.
Ашиглаагүй бүх юмаа хаах хэрэгтэй. Жишээ нь аяллаар явж байгаа бол DVD үзэх хэрэг огт байхгүй бєгєєд бас хэдхэн секунд тутамд Ctrl+S дарж Хадгалах хэрэггүй юм. Ctrl+S дарах тоолонд л хатуу диск чинь ажиллах бєгєєд энэ хирээр л батарей үрэгдэнэ. Мэдээж DVD тоглуулагчдаа DVD үзэж байгаа бол батарей чинь удаан тэсэхгүй. Яагаад гэвэл физик мотор асар хурдан эргэж CD-ийг эргүүлж байгаа шүү дээ. Түүнчлэн ашиглаагүй бол заавал унтраах ёстой нэг функц байдаг нь утасгүй сүлжээний адаптер юм. Түүнийг унтраахгүй бол тэрээр ажилласаар л байдаг бєгєєд мэдээж энэ хирээр цахилгаан үрэгдэнэ. Wireless сүлжээний картыг унтраагаагүй үед тэрээр байнга л сүлжээг хайж байдаг юм.

2. Батарейтайгаа зєв харьцах хэрэгтэй.
Температур тохиромжгүй бол ажиллах хэрэггүй. Орчин үеийн батарей нь химийн бүтцээс тогтдог гэдгийг та КТ-ын ємнєх дугааруудаас мэдсэн байх. Химийн урвал явагдахад температур онцгой үүрэгтэй байдаг шүү дээ. Яг энэ үүднээс батарейны ажиллах хугацаанд орчны температур нєлєєлдєг юм. Ер нь notebook-ийг тасалгааны температурт хэрэглэх нь хамгийн зүйтэй байдаг бєгєєд тэр тусмаа цэнэглэх үедээ онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн хагас дутуу цэнэглэх, бүх цэнэгийг нь дуустал ажиллах нь батарейны ажиллагаанд сєргєєр нєлєєлдєг. Дутуу цэнэглэх, цэнэгийг дуустал хэрэглэх, цэнэггүй удаан байлгах нь батарейны үүрнүүдэд хаг ургахад хүргэдэг бєгєєд нэгэнт хаг ургачихсан бол тэр нүх дахин бүрэн ажиллах боломжгүй болж байгаа нь тэр. Note¬book-нд хамгийн єргєнєєр хэрэглэгддэг lithium-ion (цэнэгт литиум) батарейг буруу хэрэглэвэл дэлбэрэх аюултай байдаг бєгєєд энэ нь батарей байтугай таны амьдралд цэг тавьж болзошгүй гэдгийг санаж яваарай.

3. Боломж олдвол батарейгаа гамнаарай.
Зарим тєхєєрємжүүд нь ямар эх үүсвэрээс тэжээгдэж байгааг үл хамааран ажилладаг. Тэгэхээр орчин үеийн notebook-үүд нь батарейгаас болон цахилгаан эх үүсвэрээс аль алинаас нь ухамсартайгаар тэжээгдэхээр зохион бүтээгддэг болсон байна. Гайхалтай нь маш олон notebook хэрэглэгчид цахилгааны эх үүсвэр байгааг огт анзааралгүй note¬book-нийхээ батарейгаар ажилласаар л байдаг. Аян замд явж байгаа бол боломж олдвол батарейгаа нэмж цэнэглэнгээ сэтгэл амгалан ажиллах боломжийг бүү алдаарай.

4. Цэнэглэгч, нєєц батарейг заавал авч явагтун.
Хичнээн ч гамнасан батарей бол удахгүй л дуусна. Тэгэхээр ямар ч тохиолдолд нэмж цэнэглэнэ гэсэн бодолтой байх нь зүйтэй. Гэтэл та гэнэхнээр батарей маань хүрчихнэ гэж бодоод цэнэглэгчээ орхичихсон бол тэгээд л єнгєрєє гэсэн үг.

Цааш нь...

Компьютерийн технологи хөгжихийн хэрээр хүмүүс авсаархан, зөөврийн, хаана ч авч яваад хэрэглэх боломжтой компьютерийг ашиглахыг илүүд үзэх болж. Сүүлийн үеийн зөөврийн буюу гар компьютерүүд десктоп хувилбараасаа дутуугүй хүчин чадал, техникийн үзүүлэлттэй болж байна. Аливаа мэдээллийг шуурхай хурдан хүлээж авах, утасгүй сүлжээний технологи хэрэглээнд хүчтэй түрэн орж ирж байна.

Компьютерийн технологи хөгжихийн хэрээр хүмүүс авсаархан, зөөврийн, хаана ч авч яваад хэрэглэх боломжтой компьютерийг ашиглахыг илүүд үзэх болж. Сүүлийн үеийн зөөврийн буюу гар компьютерүүд десктоп хувилбараасаа дутуугүй хүчин чадал, техникийн үзүүлэлттэй болж байна. Аливаа мэдээллийг шуурхай хурдан хүлээж авах, утасгүй сүлжээний технологи хэрэглээнд хүчтэй түрэн орж ирж байна.

ТӨРЛҮҮД
Маш жижиг (Ultraportable). Ерөнхийдөө 1.8 кг-аас бага жинтэй, 8 - 11 инч хэмжээний дэлгэцтэй. Ихэнх тохиолдолд ULV буюу ultra low voltage ангиллын цахилгаан маш бага иддэг процессоруудаар тоноглогдсон байдаг. Үзүүлэлт багатай байдаг тул бүтээмж өндөртэй бус, зарим тохиолдолд салангид оптикал диск уншигчтай байх нь бий. Гол зориулалт нь видео үзэх, хөгжим сонсох, интернэт ашиглах, бичиг хэргийн ажил эрхлэх гэх мэт байдаг. Авсаархан бйдал нь дээд ангиллын онцгой барааны төрөлд хамруулж, үнэ өндөртэй болгодог байна.
Жижгэвтэр (Portable). Голдуу оюутнууд, бизнесменүүд, хүүхнүүд, хуульчид зэрэг гар компьютерийг байнга үйл ажиллагаандаа идэвхтэй ашигладаг хэрэглэгчид эзэмшдэг. Боломжийн үзүүлэлт хүчин чадал, зөөвөрлөх хамгийн тохиромжит байдал хоёрыг оновчтойгоор хослуулсан байдаг. Ерөнхийдөө 1.9 – 2.5 кг хүнд, 12 - 13 инч дэлгэцтэй байдаг.
Дунд оврын (Mid-Sized). Хэрэглэгчдийн дийлэнх нь ийм нөүтбүүк ашиглаж байна. Үнийн хувьд хамгийн хямд, техникийн төрөл бүрийн үзүүлэлтүүд, боломжуудтай үйлдвэрлэгддэг. Ойролцоогоор 2.6– 3.5 кг, 14 - 15.4 инч дэлгэцтэй байна.
Том оврын (Desktop Replacement). Анхнаасаа л стандарт десктоп компьютерийг орлуулах зорилготой үйлдвэрлэгдэж буй энэ бүлгийн гар компьютер нь бүтээмж, хүчин чадлын хувьд десктопоос дутахааргүй байна. Жишээ нь, санах ой болон хатуу дискний том багтаамж, хүчтэй дээд ангиллын процессор, мөн хүчирхэг график карт, төрөл бүрийн сүлжээний холболтын боломжууд, гэх мэт орох ба 3 хэмжээст тоглоом тоглох, рендер хийх, график дизайн дээр ажиллах бүхий л хүнд үйлдлүүдийг торохгүй гүйцэтгэнэ. Энэ бүхэн нь мэдээж өөрийн гэсэн өндөр үнийг шаарддаг. Сул тал нь зөөврлөн явахад тийм ч тохиромжтой бус, батерейгээр ажиллах чадвар бага.

ДОТООД ЭД АНГИУД
CPU. Intel Celeron, Intel Core Solo, Intel Pentium 4 загварын дан цөмт процессорууд доод ангиллын бүтээмж багатай ангилалд орох бол, Intel Core Duo болон Intel Core 2 Duo хос цөмт загварууд дээд ангиллын бүтээмж өндөртэйд тооцогдоно. AMD-ын Sempron, Athlon XP-M бүтээмж багатай, Athon X2, Turion загварууд дээд ангилалд ордог байна. Эдгээрээс Core 2 Duo процессорууд уг салбарт тэргүүлж байгаа бөгөөд шинэ микроархитектурт суурилсан энэхүү хос цөмт процессор нь бусад процессоруудаа бодвол бүтээмж өндөр, цахилгаан зарцуулалт бага, батерейнд хэмнэлттэй зэрэг олон давуу талуудыг өөртөө агуулах болжээ.
Video card: Хамгийн ач холбогдол өгдөггүй эд анги бол видео карт юм. Өмнө нь нөүтбүүкд хүчтэй график карт суурилуулах шаардлага байгаагүй. Видео карт нь 2 төрөл байдаг. Dedicated буюу бие даасан график карт. Энэ нь нөүтбүүкний эх хавтангаас тусдаа бие даасан дэд хавтан дээр видео тооцоолол хийх зориулалтын чиптэй. Бие даасан санах ойтой буюу системийн ерөнхий санах ойгоос ашигладагүй. Хоёр дахь төрөл нь Integrated. Видео тооцоолол шаардсан 3 хэмжээст тоглоом тоглох зэрэгт тохиромжгүй. Харин ердийн өдөр тутмын өндөр бүтээмж шаардахгүй үйлдлүүдэд дээрх сул талууд нь мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Screen. Дэлгэцийн хэмжээ компьютерийн овроос хамаааран янз бүр байна. Дэлгэцийн хэмжээ нь төрлөөсөө хамааран дотроо ялгаатай дүрслэлийн нягтшилуудтай байдаг. Жишээ нь, XGA, SXGA, UXGA, WUXGA гэх мэт. Өмнө нь 1024x768, 1280 x 1024 дүрслэлийн нягшил бүхий XGA SXGA дэлгэцүүдтэй үйлдвэрлэглдэж байсан бол одоо дэлгэцийн хэмжээ 4:3 харьцаанаас 16:10 (16:10) харьцаа руу шилжиж ббайгаа. Тиймээс шинэ нөүтбүүкүүд ихэнхдээ ийм төрлийн видео үзэхэд тун тохиромжтой 1280х800 буюу WXGA төрлийн дэлгэцтэй гарч байна.
RAM. Өмнөх үеийн нөүтбүүкүүд DDR, сүүлийн үеийн лэптопууд DDR2 төрлийн санах ойг ашиглаж байгаа. Нөүтбүүкүүд ихэвчлэн 512MB, Windows Vista үйлдлийн систем гарснаас хойш 1024MB (1GB), харин сүүлийн үед 2048MB санах ойтой байх болжээ. Аль болох багтаамж өндөртэй санах ойтойг сонгох нь бүтээмж болон батерейн хэмнэлтэд чухал нөлөөтэй
Hard Drive. Хатуу диск нь багтаамж, өгөгдөл дамжуулах интерфейс, эргэлтийн хурдаараа ялгагдана. Ихэнхдээ 4200эрг/мин хурдтай байсан бол одоо 5400эрг/мин, дээд ангиллынх нь 7200 эрг/мин хатуу дискүүдээр тоноглож байна. Эргэлтийн хурд өндөр байх тусам өгөгдөлийг бичих, унших хурд ихэснэ гэсэн үг. Хатуу дискний өгөгдөл дамжуулах интерфэйс сүүлийн үед SATA болж хувираад байгаа. Энэ нь өмнөх үеийн IDE төрөлтэй харьцуулахад бүтээмжийн хувьд онц ялгаа байхгүй.
USB. Сүүлийн үеийн нөүтбүүк багадаа 3 ш USB 2.0 төрлийн порттой байх болсон. USB-ээс илүү өндөр хурдтай өгөгдөл дамжуулах чадвартай портуудын нэг бол IEEE 1394 буюу FireWire порт юм. Энэ өндөр багтаамжтай дуу, дүрсэн мэдээллийг алдагдал багатай дамжуулах боломжийг хэрэглэгчид олгоно. Жишээ нь, видео камерын бичлэгийг компьютер рүү оруулах үед энэ портыг хэрэглэж болно. Тиймээс нөүтбүүкдээ видео төрлийн ажил хийдэг хэрэглэгчдийн хувьд анхаарах ёстой чухал портуудын нэг.
Optical Drive. Орчин үеийн бүх нөүтбүүкүүд DVDRW-тэй. Энэ нь бүх төрлийн CD болон DVD-г унших бичих чадвартай.
Wireless. Утасгүй дотоод сүлжээний IEEE 802.11 B/G технологи хурдацтай хэрэглээнд нэвтрэхийн хэрээр нөүтбүүк угсрагчид 802.11 B/G адаптерийг бүтээгдэхүүн бүртээ суурилуулах болсон. Бараг стандарт болоод буй энэ технологийг ашиглан Intel өөрийн Centrino хэмээх мобайл брэндийг аль эрт бий болгочихсоныг хэрэглэгчид мэдэж буй биз ээ.
FireWire, Media card reader. Видео камер, дижитал зургийн аппарат, гар утас зэрэг орчин үеийн хэрэгслүүд өөртөө мэдээлэл хадгалах зөөврийн бяцхан санах ойтой гарах болсон. Эдгээр төхөөрөмжүүдэд хадгалсан мэдээллийг компьютер рүүгээ элдвийн нэмэлт кабелийн шаардлагагүйгээр хялбархан шилжүүлэн байршуулахад энэхүү боломж чухал үүрэгтэй
Зөөврийн компьютерүүд нь овор, дэлгэцийн хэмжээ, процессорын төрөл, чадал, санах ой, хатуу дискний багтаамж, график картны төрөл, чадал болон бусад техникийн боломжийн ялгаануудаасаа хамааран төрөл бүрийн үнэтэй байна. Хэрэглэгчийн хувьд өөрийн хэрэгцээ, мөнгөнд тохирсон сонголт хийх хэрэгтэй. Анхаарах зүйл бол компьютерийн брэнд нэр. Зарим хэрэглэгчид ямар ч үзүүлэлттэй нөүтбүүк байсан брэнд нэрэнд итгэж худалдан авдаг. Мэдээж брэнд дагаж чанар, дизайн гэдэг худалдааны үг байдаг ч сүүлийн үеийн гар компьютерүүд нэг талаар чанарын ижил түвшинд угсрагдаж буй, нөгөө талаар аль ч брэнд компьютерийн доторх эд анги нь (жишээ нь процессор, санах ой, график карт, хатуу диск гэх мэт) ижил нэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнүүд байдгийг харгалзаж үзвэл үзүүлэлт багатай, сайн брэнд нэртэй компьютерийг, үзүүлэлт өндөртэй нэр нь танигдаагүй брэнд нэр бүхий компьютерээс дээгүүр тавьж сонголтоо хийх үнэ/бүтээмжийн харьцааны дагуу үзвэл тун оновчгүй сонголт болно. Энэ тохиолдолд хэрэглэгч алдагдсан бүтээмжийн зардлаа ердөө брэнд нэрийн төлөө төлж байгаа гэсэн үг болох нь. Гэхдээ мэдээж брэнд нэр нь өөрийгөө дахин давтагдашгүй дизайн (жишээ нь SONY VIAO), чанараар илэрхийлэн хэрэглэгчийг өөртөө татаж байгаа нь тодорхой.


Цааш нь...




Гар утас нь хортой гэдгийг бүгд мэддэг боловч яг ямар хортой гэдгийг бид сайн мэддэггүй. Таны тархи цус эд эсээс бүтсэн байх нь ойлгомжтой. Тэрхүү чухал толгойг 2 Ваттаар шарж өгнө гэвэл ямар санагдаж байна /шарах шүүгээ 100Ватт байдаг/.


Түүнчлэн ихэнх эрэгтэй хүн гар утсаа өмднийхөө халаасандаа хийгээднөгөөдөхөө шараад явна шүү дээ. Таны нөгөө зүйл өндөгтэй л ижил болно гээд бод. За тэгээд гар утсаа цамцныхаа халаасанд хийвэл зүрхнийэсрэг туйлтай соронз болно. Тэгээд зүрхний ажиллагаа, цохилт чинь гацажэхлээд сонин болно шүү дээ. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл GSM утас ягийм үйлчилгээтэй байдаг юм байна. Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд GSM системээс бүрэн татгалзаж байхад манайхан нөгөө ашиггүй гэж үзсэн(бараг хаях гэж байсан) GSM төхөөрөмжүүдийг Японоос зөөсөөр л байна.

Цааш нь...

2016 оны Рио де Жанейрогийн наадмаас эхлэн олимпийн наадамд шинээр нэмэгдэх хоёр спортын төрөл тодорлоо.

Данийн Копенгаген хотноо зохион байгуулагдан ОУОХ-ны 121 дахь хурлаар эдгээр ”азтануудын” нэрсийг зарласан бөгөөд гольф, регби-7 спортууд олимпийн ам бүлд нэмэгджээ. Европ болон далайн орнуудад өндөр хөгжсөн регбийн спортын төлөө ОУОХ-ны нийт гишүүдийн 81 нь саналаа өгч, 8 нь эсэргүүцсэн бол Гольф 63 : 27 гэсэн харьцаагаар бусад өрсөлдөгчдөө буулган авсан байна. Мөн АНУ-н олимпийн хорооны гишүүн Анита ДеФранц гольфын ихэнхи клубуудэд эрчүүд дийлэнхи байдаг гэж шүүмжлэхэд Олон Улсын Гольфын холбооны ерөнхийлөгч Петер Даусон ”Дэлхий дээр гольф тоглодог 50 сая тамирчдын 25 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг шүү дээ. Зөвхөн эрчүүд юм уу эсвэл эмэгтэйчүүд авдаг клубууд ер нь маш цөөхөн байдаг. Асуудлыг ингэж нэг талаас нь харах хэрэггүй болов уу. Гольф бол бүх насныхан хичээллэж болох дэлхий нийтэд тархсан спорт шүү дээ” хэмээн хариу барьжээ. Дашрамд дуулгахад 2017 оны ОУОХ-ны ээлжит чуулганаар дээрхи спортуудыг олимпод багтаах эсэхийг дахин хянаж үзээд 2024 оноос олимпийн бүрэн эрхт гишүүн болгох юм. Гольфын спорт 1904 оны Сент Луйсийн олимпод үзүүүлэх төрлөөр багтаж байсан бол регбийг хэтэрхий аюултай хэмээн 1924 оны олимпоос хассан юм.


Цааш нь...
Apple компани iPod Nano-гийнхоо шинэ хувилбарыг өргөн барилаа. Видео камер нэмж суулгасан бөгөөд дэлгэцийн хэмжээг илүү томоруулсан байна.
Гялгар хөнгөн цагаанаас гадна хурц тод 9 өнгөний гадараас сонголтоо хийж авах боломжтой.Дэлхийн хамгийн түгээмэл mp3 тоглуулагч маань дизайны хувьд ч нилээн сайжирсан байна. Видео бичих, яриа бичих боломжтой. Мөн FM радио, алхаа хэмжигч, дуут зарлагч гэх мэт маш өргөн боломжтой болсон байна.











Цааш нь...
Америкийн Миссурийн их сургуулийн эрдэмтэд цөмийн энергийн үндсэн дээр ажилладаг жирийн зоосон мөнгөний хэмжээтэй зай зохион бүтээжээ.

Уг цөмийн зайг гар утсанд хэрэглэх боломжтой бөгөөд ингэснээр мөнхийн гэсэн тодотголтой зай хураагуур бий болох үүд хаалга нээгдэж буй ажээ.
Хэдийгээр цөмийн эрчим хүч гэхээр “аюултай” гэсэн ойлголт төрдөг ч сансрын хиймэл дагуул, хиймэл эрхтнүүдэд ийм зай хураагуурыг ашиглаад хоргүй гэдгийг нь бүрэн тогтоожээ.
Iron Man дээр гардаг цээжиндээ батарейтай.

Цааш нь...