Зохион бүтээгч Jonathan Lucas-ын бүтээл Siafu гэж нэрлэгдэг хараагүй хүмүүс зориулсан компьютерыг удахгүй ашиглаж эхлэхээр болсон нь манай монгол улсын хүн бүрт компьютер гэж ярих дуртай компьютерийн худалдааны компануудын хэлсэн үг биелэлээ олж хэрэгжиж эхлэхнээ. Компьютерийн дэлгэц нь соронзон шингэн буюу цахилгаан соронзонгийн үйлчлэлээр молекулын бүтэц нь өөрчлөгддөг байна. Компьютерийн дэлгэц дээрх мэдээллийг төвгөр хэлбэрээр харуулах учраас хараагүй хүмүүс уншиж чадах юм байна. Компьютерт оруулсан текстийг брайлийн үсэгт хувиргаж дэлгэцэнд харуулах боломжой юм байна. Мөн микрофон ашиглан хэрэглэгч мэдээлэл оруулж, дуу авиагаа дэлгэцэнд брайлар хөврүүлэх гэнэ. Энэ бол эргэлзээгүй дэлгэцтэй ажиллах технологоор нэг алхам урагшилж байгаа төдийгүй үнэхээр сайхан мэдээ. Муу мэдээ гэвэл 2015 он хүртэл худалдаанд гарахгүй гэж тэрээр зарлажээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment