1. Үсээ үргэлж илж бай.
Өглөө сэрээд хурууныхаа өндгөөр үсээ самнах маягаар хойш урагш илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд цочирч, тархи оюун ухаан сэргэж, даралт буурах сайн талтай. Толгой эргэх, өвдөх, үс унах, зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлнэ.

2. Нүдний дасгал
Тайван орчинд анхаарлаа төвлөрүүлээд нүдээ хагас анин нар зөв, нар буруу, баруун зүүн, дээш доош алгуур эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх үйлдлийг давтана. Дээрх дасгалыг хийснээр нүдний ядаргаа, чилээ гарч, хараа хурцлагдахын зэрэгцээ толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний бусад эмгэгүүдээс сэргийлэх ач холбогдолтой.

3. Хэлээ түүшиндээ хүргэ.
Хэлнийхээ үзүүрийг тагнайн хонхорхойд хүргэж, дээш доош, хоёр тийш эргэлдүүлнэ. Ингэснээр шүлс элбэгшихийн дээр хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө. Түүнчлэн ам аргах, буйлны үрэвслээс сэргийлдэг гэнэ.

4. Шүлсээ залги.
Завьжаараа шүлсээ сорж дүүргээд 10 хувааж залгина. Дээрх дасгалыг хийснээр хоолны шингэц сайжирч, залгиурын ажиллагаа идэвхижин биеийн эсэргүүцэл сайжирна.

5. Шүдээ товшиж занш.
Амаа жимийн анхаарлаа төвлөрүүлээд эхлээд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо зуугаад товшино. Энэ нь шүдний өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ шүдийг тань бэхжүүлэхэд тустай.

6. Дагзаа нясалж сур.
Хоёр гарынхаа алгаар чихээ дарж, долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж, чихний ар дагзанд 36 удаа няслах үйлдэл хийгээд чихээ тагласан гараа огцом авч, буцаан дарах хөдөлгөөнийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи толгой сэргэж, тогтоох, санах ой ухаан, сонсгол сайжирна. Мөн чихний элдэв эмгэгээс сэргийлэх сайн талтай ажээ.

7. Өглөө бүр эвшээ.
Өглөө бүр хамраараа амьсгаа аван хэвлийгээ дүүргээд толгойгоо өргөн амаа ангайн эвшээж амьсгалаа гаргах уг дасгалыг 12 удаа хийж занших нь уушигны үйл ажиллагааг тань сайжруулахын хажуугаар зүрх уушигны цусан хангамжийг нэмэгдүүлж, цээж давчдах, багтрах, угшуулж ханиалгахаас сэргийлэх тустай.

8. Үе мөчөө байнга хөдөлгө.
Гараа мөрөөр нь хойш урагш савчин эргүүлж, хөлөө өшиглөх, савчих маягаар булчин шөрмөсөө цочроон тэнийлгэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж, бөхийн хоёр тийш хуян шар усаа тарааснаар үе мөчний өвчнөөр өвчлөх эрсдлийг багасгана. Хөдөлгөөн эрүүл энхийн нэгэн үндэс.

9. Нуруугаа дулаан байлгаж сур.
Цаг агаарын байдалд тохируулан нуруугаа дулаан байлгаж занших хэрэгтэй. Үүнээс гадна алгаа үрж бүлээцүүлээд ууц бүсэлхийгээ олон дахин илэх нь нуруу хөшиж өвдөх, хэвлийн хөндийн элдэв өвчнөөс сэргийлнэ.

10. Нүүрээ байнга илж бай.
Гарын алгаа хооронд нь үрж халаагаад дух, хацар самсаагаа дээш доош нь хэд хэдэн удаа зугуухан илнэ. Өдөрт 2 удаа хийхэд илүүдэхгүй. Энэ нь үрчлээг багасгахаас гадна нэмж үрчлээтэхээс сэргийлнэ. Мөн хамар битүүрэх, ханиад томуу тусах, толгой, шүд өвдөхөөс сэргийлдэг байна.

11. Арьсаа зөөлөн ил.
Биеийнхээ арьсыг боломжоороо хэсэгчлэн 10 орчим удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа арилахын зэрэгцээ нойронд сайжирч, арьс зөөлөрнө.

12. Хэвлийгээ татаж сур.
Биеэ суллан хамраараа амьсгал аван хэвлийн доод хэсгийн булчин буюу давсгаа зугуухан татна. Хэсэг барьсны дараагаар амьсгалаа гарган биеэ суллана. Энэ дасгалыг 10-аас доошгүй удаа хийж болно. Давсаг бөөрний үйл ажиллагаа ч сайжирна.

13. Цээжээ зөөлөн арчиж, иллэг хий.
Цээжиндээ байнга иллэг хийж, зөөлөн алгадах хөдөлгөөнийг өдөрт хэд хэдэн удаа хийх нь зүйтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагаа сайжран, цээж давчдах, зүрх дэлсэх, зүрхний титэм судас өвчлөхөөс сэргийлнэ.

14. Хэвлийн иллэг ч бас тустай.
Орондоо байхдаа хүйсээ тойруулан зөөлөн иллэг хийнэ. Хоёр тал руугаа ээлжлэн зөөлөн дарж базална. Нийт 10 удаа давтана. Энэ дасгал гэдэс ходоодны ажиллагааг сайжруулан, өтгөн хатах, гүйлгэх, бүдүүн нарийн гэдэсний архаг үрэвсэл, шээс тасалдах өвчнүүдээс сэргийлнэ.

15. Хөлийн уландаа анхаар.
Өглөө бүр орноосоо босоод алгаа хооронд нь үрж бүлээцүүлээд хөлийнхөө уланд нар зөв 100, нар буруу 100 удаа эргүүлж илвэл хөл дулаацан, элэг бөөрний үйл ажиллагааг сайжруулан, өтгөн хатах, гүйлгэх, шээс тасалдах зэрэг эмгэгээс сэргийлнэ.


0 сэтгэгдэл:

Post a Comment