Дракула... Энэ нэрийг сонсоход хэн бүхний санаанд юуны өмнө Гарри Олдмэний гол дурд нь тоглосон цус сорогч вампирын тухай кино буух нь мэдээж. Тэгвэл бүгдээрээ Дракула гэж хэн бэ? Үнэхээр тийм аймшипай хүн байсан уу гэдгийг Европын түүхээс хөөн сонирхос. Түүхэнд тэмдэглэснээр бол Дракула нь 15-р зуунд амьдарч байсан төдийгүй Валах улсын хааны хүү байв.
Тэр үед Румьтн гэж улс байсангүй. Харин Валах, Молдав гэж хоёр хаант улс хожим нэгдэж, Румын буюу Ромын улс гэсэн нэрийг авсан юмсанж. Өдгөо Молдавын хагас нь тусгаар улс байдалтай байгаа, мөн Румынд Унгарын өмнөд хэсэгт Эрдей буюу Трансильвани нэгттэгдсэн байдаг нь ийм учиртай аж. Дракулагийн удмын эрчүүд ихэд омголон, ширүун зантай хүмүус байсан ч хачирхалтай зүйлийг эрхэмлэдэг хүмуүс байсныг нь эцэг II Влад хаан Германд байхдаа рыцариудын Луугийн орден гэдэг байгууллагад элссэн явдал гэрчилдэг байна. Түүний элссэн Луугийн орден загалмайд хадагдсан лууг сүлдээ болгодог байснаас Влад хаан цовдлогдсон лууг улсыпхаа сүлд тэмдэг болгож, зоосон дээр дэлдүүлж, сүмд залуулж байжээ. Уг луу Влад хааны хувьд чөттөр шулам, муу муухай бүхний бидэгдэл байсан гздэг. Харин учрыг нь үл мэдэх ардууд Влад хааныг Христийг биш лууг шүтдзг гэж ойлгоод. Луун хаан буюу Дракула хаан гэсэн аж. Гэтэл чухам энэ үед
буюу 15-р зуунд эцэг өвгийн улс Сэлжүкийн Туркийг нь загалмайтнууд уулгалаи хөнөөсний хариуг авах гэж Османы Туркууд Европ руу халдан довтолж, Византи, Албани Болгар. Серб, Молдав, Валах, Трансильвани, Унгар гээд олон улстай маш хүнд хэцуү цус урсгасан дайныг хийжээ. Валахын хаан Влад туркуудтай эрэлхэгээр тулалдсан боловч дийлджээ. Түүний хүү алдарт Дракула гүн энэ үед 13 настай байсан ч тулалдаанд оролцон олзлогджээ. Туркууд түүнийг тэсэшгүй ихээр тамлан зовоож, үйлийг нь үзэхэд Влад хүү бууж өгөн янычар болохыг зөвшөөрсөн гэдэг. Янычар гэдэг нь туркуудэд олзлогдон лам дервиш нарын гараар орж. алах шулахаас өөрийг мэдэхээ больсон аймшигт яргачингууд болсон олзлогсодыг хэлдэг байж. Тэднийг туркууд өөрийнхнийг нь хядуулахаар илгээдэг байсан гэдэг. Влад хүүгийн цусанд огшиж байсан дайчин омголон чанар туркуудын анхаарлыг татсан учир тэд түүнийг сайн янычар болсон гэж үзээд тун удалгүй Валахын амбан сайдаар тавьсан аж.
Гэтэл тэр өөрийгөо III Влад Дракула хаан гэж өргөмжилж, туркуудийг болон, туркийг дагасан ард иргэдийг алж хядаж эхэлжээ. Түүний цуст хядлагад ухаан балартсан Туркийн хаан элч илгээхэд Дракула хаан "Чи миний өмнө малгайгаа авч хүндэлсэнгүй" гэж уурсан босч ирсэн гэдэг Түүний хариуд Туркийн хааны элч "Манайд чалмагаа авч хүндлэх ёсон үгүй" гэхэд нь Дракула хаан "Тэгвэл наадахыг чинь бүр сайн бэхэлж тогтоогоод өгье" гээд толгойг нь хадуулж, "Энд ирсэн чалматан бүхний чалмаг ингэж тогтоож өгөх болно" гэсэн бичигтэйгээр цогцсуудыг буцаан илгээсэн гэдэг.
Энэ аймшигтай доромжлолыг үл тэвчин хилэгнэсэн Туркийн султан цэрэг илгээсэн ч удаа дараалан Дракулад хиар цохиулжээ. Энэ үед Османы улсын гарт орчихоод байсан Дорнод Европын улсууд Дракулад цэрэг зэвсгээр тусалж байсан аж. Дракулаг нэгмосөн дарахаар шийдсэн Султан армиа аваад Валах руу хөдөлсөн бөгөөд түүний сургаар Дракулагийн холбоотнууд нь ганцааранг нь орхин нүүр буруулсан гэдэг Дракула 12 насанд хүрсэн бүх эрчүудийг цэрэгт дайчилж, тосон байлдсан ч, ялагдах төлөвтэй болсон тул 9000 шилмэл дайчнаа аваад ганцхан султаныг устгах зориготой улангасан дайрсан гэдэг. Харин үүний ачаар түүний аймшиггүй зоригоос сүрдсэн туркийн цэрэг эмх замбараагүй.
удирдлагагүй болж, улмаар Дракулагийн их цэрэгт бут ниргүүлэн ялагдсан байна. Гэтэл энэ үед Дракулагийн эсрэг урьдын холбоотнууд цэрэглэн хөдөлжээ, Ялангуяа Дракулад Ромын папаас илгээсэн авдар дүүрэн алтан зоосыг замаас нь завшсан Унгарын Матьяш хаан дээрмийн хэргээ түүн рүү бухаж. удаа дараа дайрч давшиж улмаар Дракулаг муу арга хэрэглэн барьж аваад, 12 жил хорьж, эрүүдэн тамлажээ. Гэвч түүнд хэрэг тулгаж чадалгуй сулласан аж. Дракула үлдсэн амьдарлаа тархай бутархай феодлуудыг нэгтгэх гэж дайтсаар өнгөрөөжээ. Харин чухам энэ үеэс түүний тухай аймшигтай ярианууд дэгдэх болжээ. Унгарууд түүнийг Тепсш буюу Шорлогч гэдэг байв. Дракула олзлогдсон турк цэрэг эсэргүү феодалын харъяат албатуудыг мянга мянгаар нь шорлож алдаг байснаас түүний Валахын ой шугуй, халил хад хүүрээр дүүрсэн гэдэг. Нийслэл Тырговиштс нь бүхэлдээ шорлогдсон хүүрээр хүрээлэгдсэнээс ойр хавийн нь улсууд Валах тэр аяараа чөтгөр шулмын эрхшээлд орсон гэж жийрхдэг байжээ. Дракулад мэргэжлийн олон шорчид байсан бөгөөд тэд хүнийг шор дээр "суулгах" юм уу ам. хэвлий руү нь шорлон аль болохоор удаан тамладаг. Дракула шор дээр тарчлан үхэж буй хүмүүсийн дэргэд сандал ширээ засуулан, дарс ууж харж суух дуртай байсан гэдэг. Үүнийг харсан ардууд түүнийг дарс биш хүний цус уудаг гэж ярьснаас үүдэн цус сорогчийн тухай домог үүсчээ. Мөн тэр хүмүүсийг амьдаар нь арьсыг нь өвчих, өлсгөлөн махчин шувуунд идүүлэх. улайссан нүүрсэн дээр шарах, том тогоонд чанах зэрэг төрөл бүрийн аргаар тамлан зовоодог байсан гэдэг. Өтөл буурал, хөхүүл хуүхэд байсан ч хамаагүй хэнийг л бол хэнийт алж тамлаж бахаа хангадаг байсан гэдэг Нэг бүсгүй түүнээс үр олсон гэхэд Дракула гэдсийг нь хүүлээд гэдэс дотрыг нь гаргаж цацчихаад үхэж чадахгуй тарчилж хэвтсэн бүсгүйд "Хүүхэд а.тга л байна шүү дээ" гэж хэнэг ч үгүй хэлж байсан тухай аймшигтай яриа ч байдаг. Гэвч сүүлийн үеийн эрдэмтэд Дракулаг тийм харгис хэрцгий нэгэн биш байсан гэж нотлох болжээ. Тэдний үзэж байгаагаар бол харгис хэрцгий, алуурчин Дракулагийн тухай домог нь Унгарын хаанд зусардагчдын зохиож тараасан цуурхал байсан юмсанж. Унгарын хаан Дракулаг мөнгө завшсан гэж яллаад бүтээгүй болохоор. үнэн сүсэгтнүудийг хилсээр тамлан зовоосон гэж гүтгэсэн юм байх. Румынчүүд сүүлийн үед III Влад Дракула хааныхаа нэрийг цэвэрлэж эх

орноо хамгаалагч ардын баатар, Бухарест хотыг үндэслэсэн гавъяатан гэхчилэн өргөмжилж байгаа аж. Энэ явдлаас болж, эртнээс хонь чоно шиг байсан Румын-Унгарын харьцаа хурцдаж байгаа юмсанж. Энэ дашрамд нэг зүйлийг сонирхуулахад Османы Туркийн улайрсан давшилтыг 50 жилийн турш хааж зогсоосон, европчуудын хувьд ачтан байх учиртай хүн бол монгол гаралтай Т/өмөр хаан юм. Тэр Османы их цэргийг нийслэл Анкарагийн нь дэрг.эд бут цохиж. султан Баязидийг нь олзлон авч, улсыг нь эзэгнэсэн билээ. Гэтэл европчууд Төмөр хааныг өдий болтол харгис хэрцгий гэж жигшиж байдаг юм. Мөн Төмөр хааныг харгис хэрцгий байсан тухай янз бүрийн яриа нь османчуудын зохион тараасан домог болох нь тогтоогдсон билээ. Тиймээс Дракулагийн тухай аймшигтай домог яриа ч хүчээр зохиосон цуурхал байж болохыг үгүйсгэхгүй.

0 сэтгэгдэл:

Post a Comment