Хэн нэгэнд хэрэг болох болов уу гээд орууллаа. Би ч гэсэн энэ бүхнийг өөрийн биеэр хангалттай үзсэн гэхэд болно. Та ямар нэг ажлын ярилцлаганд орж байсан уу? Эсвэл орох гэж байна уу? Aливаа ажилд ороход ажлын ярилцлага таны ажилд орох эсэхийг шийдэх чухал хүчин зүйл болдог. Хамгийн гол нь сандарч тэвдэхгүй , өөрийн ярих зүйлээ эмх цэгцтэй, тайван, итгэл төрүүлхүйцээр ярих нь чухал. Тэгвэл ажлын ярилцлаганд хэрхэн амжилттай оролцох вэ? Яг ямар асуулт танаас асуухыг хэлж мэдэхгүй ч дараах асуултуудын хариултыг мэдэж байгаа тохиолдолд ямар ч байсан өөртөө итгэлтэй байж болох юм. Дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад, хэрхэн хариулахаа бодоод үзээрэй. Танд амжилт хүсье.

1. Та өөрийнхөө тухай ярина уу. Ажилд авах гэж буй хүн мэдээж таныг анх төрөхдөө хэдэн кг төрсөн, өчигдрийг хэрхэн өнгөрөөсөн талаар тань мэдэхийг хүсэхгүй. Тэд таныг компанид хэрхэн ажиллах, компанид хэрхэн тус болох, таны туршлага, чадвар тань юу болохыг л мэдэхийг хүснэ. Магадгүй танаас таны боловсролын талаар, ер нь компанид хэрэгтэй байж болох асуултуудыг асуух болно.

2. Бид яагаад таныг ажилд авах ёстой вэ?
Ажлын ярилцлаганд орохоор өрөөний гадна олон хүн хүлээж байсан ч та өөртөө итгэлтэй, тайван байх хэрэгтэй. Таны дадлага туршлага, таны чадвар энэ компанид ажиллахад таныг хэрхэн бэлтгэсэн талаар ярь.

3. Ажилд авах гэж буй хүн танаас хүсэж болох ур чадвар, шаардлагуудыг нь хэл.
Таны хамгийн муу зан чанар тань юу вэ?
Ихэнх хүмүүс “ Би аливаа зүйлийг хэтэрхий төгс байлгах гэж хичээдэг” , “ Би хэт их ажилладаг” хэмээн хэлдэг. Гэвч энэ хэтэрхий үеэ өнгөрөөсөн. Тэгэхээр та арай деталчилсан байдлаар ярьсан нь дээр боловуу. Жишээ нь “ Би хэт их ярьдаг. Гэхдээ би энэ зангаа засахаар хичээж байгаа” гэх мэт.

4. Та 5 юмуу 10 жилийн дараа хаана хүрэхийг хүсэж байна вэ?
Хамгийн гол нь ажил олгогчид тухайн ажлын байран дээр тогтвортой ажиллахыг хүсэж байгаагаа хэлэх хэрэгтэй. Зөвхөн түр хугацаанд ажиллахаар төлөвлөөгүй гэдгээ ойлгуулах хэрэгтэй.

5. Та яагаад өмнөх ажлаасаа гарсан юм бэ? Хэзээ гарсан бэ?
Хэзээ ч битгий өмнөх ажлын газар болоод өмнөх даргаа муу хэл. Ажилд таараагүй, тохироогүйгээ тэдний буруугаас болсон гэж бүү хэл. Аль болох эерэг шалтгааныг хэл. Жишээ нь өөрийн чадвараа илүү хөгжүүлэх ажлын байранд очихыг хүссэн гэх мэт.

6.Амьдралд тань тохиолдсон бэрхшээлтэй асуудлын талаар яриач. Та хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Хариултаа богино байлгаарай. Үлгэр тууж ярих хэрэггүй. Эсвэл тэднээр өрөвдүүлэх гэсний ч хэрэггүй.

7. Та хамгийн сүүлд хэзээ эрсдэлтэй алхам хийсэн бэ?
Энэ нь таныг хэр зоригтой эсвэл ажлынхаа талаар хэр эрсдэл гаргаж чадахыг асууж байгаа хэрэг. Аль болох энгийн байх хэрэгтэй. Жишээ нь: Ярилцлаганд ирэх замдаа яараад улаан гэрлээр зам хөндлөн гүйсэн ч гэх юмуу.

8. Гадаад хэлний мэдлэг хэр вэ?
Ажилд орох гол шалгууруудын нэг. Эртнээс өөрийнхөө боловсрол, ер нь юу хэлэхийг хүсч байна тэрнийгээ бичээд цээжилчих. Хэдэн асуулт бэлдээд хариултыг нь англиар бэлдсэн нь дээр.

9. Та ямар хэмжээний цалинг хүсэж байна?
Ерөнхийдөө стандарт хэмжээнд нийцсэн цалин авахыг хүсэж байгаагаа хэлсэн нь дээр. Ер нь цалингийн талаар та өөрөө эхлээд ярьсны хэрэггүй.

10. Танд асуух асуулт байна уу?
Заавал асуух хэдэн асуултыг өмнө нь бэлдээрэй. Ингэснээр та үнэхээр тухайн байгууллагыг сонирхож байгаагаа батлах болно.

0 сэтгэгдэл:

Post a Comment