Дэлхий нийтээр нэгдмэл системд нэвтэрч байгаа энэ цаг үед “Си Ви” буюу товч намтар бичих талаар олон олон хувилбаруул хөгжиж, тэр ч бүү хэл зөвхөн энэ төрлийн баримтыг үйлдэж өгдөг дагнасан үйлчилгээний байгууллагууд дэлхийн хэмжээнд үүсч бизнес болгон хөгжүүлж байна. Хуучин нийгмийн тогтолцоонд “Гурван үеийн намтар” бичих гэж байсан нь тухайн үеийнхээ “Си Ви” нь юм.
“Си Ви” хэмээх баримт нь тэрхүү гурван үеийн намтраас эрс өөр стандартад тулгуурладаг. “CV” гэж товчилсон нэр томъёо (“Curriculum Vitaes”) Латин гаралтай үг бөгөөд “Хураангуй бүртгэл” гэсэн утгыг илэрхийлдэг ч илүү боломжийн нэршил нь “Товч намтар” юм.

“CV”-ийн гол зорилго бол “Ажил олгогчийн анхаарлыг татаж, ярилцлаганд орох явдал” билээ.
CV бичих дүрэм ба анхаарах зүйл нb. “CV” бичихдээ баримтлах ойролцоогоор 34 дүрэм байдаг байна.
1. Хэрэв та өөрийн биеэр компани дээр ирж байвал лазар принтерээр хэвлэсэн эх хувиа авчраарай. /Зөвхөн шаардлага хангасан чанартай цаас хэрэглээрэй./
2. Хүн төрөлхтөн аль эрт дээр үеэс л “товч байх нь авъяас юм” гэдэг зарчмыг баримталж ирсэн тул хамгийн ихдээ хоёр нүүрэнд багтаагаарай.
3. Үг, үсгийн алдааг маш сайн нягтлан үзээрэй.
4. Нэг “CV”-г нэг, хамгийн олондоо хоёр компани руу явуулаарай.
5. Хуудасны баруун доод булан болон дээд хэсэгт сул зай үлдээгээрэй. Ярилцагч тэмдэглэгээ хийг.
6. Хамгийн сүүлчийн хувь үлдсэн гэж хэзээ ч битгий хэлж байгаарай.
7. Хуулбарлаж авахыг гуйж болохгүй.
8. Зургаа наа. Ажил олгогч таныг илүү сайн цээжлэх болно. Түүнээс гадна өнгөт зураг бол тэр болгон шууд хаягддаггүй, бас сэтгэгдэл үлдээдэг.
9. Хэрэв та дизайнерын ажилд орох гэж байгаа л биш бол нэг төрлийн сайн гаргагдахуйц шрифт хэрэглээрэй.
10. Доогуур нь зурах, догол мөрнөөс бичих зэрэг байж болно.
11. Хар ярианы хэллэг хэрэглэхгүй байсан нь дээр. Төрөлх хэл гэдэг аугаа их нөөцтэй байдаг билээ.
12. Өөрийн ажилд гаргасан амжилт, бүтээлийнхээ талаар бичихдээ статистик мэдээлэл оруулаарай. (Маш тодорхойгоор хэдэн хувь, эзэлхүүн, сар, өдрүүд, удирдаж байсан ажилтнуудын тоо, хэмнэсэн зардал мөнгө, хэрэглэсэн талбай, компанидаа татаж авчирсан хэрэглэгчдийн тоо г.м тусгавал зүгээр)
13. Гадаад хэлний талаар “муу” гэж бичээд хэрэггүй. Оронд нь арай өөр сонирхол татахуйц мэдээлэл оруулж болно.
14. Өөрийгөө хэт их магтаж хэрхэвч болохгүй. Найз нартаа “CV”-ээ үзүүлээрэй. Таныг таних уу, үгүй юу?
15. Хэрэв хэд хэдэн утасны дугаар бичиж байвал аль дугаараар нь хэдэн цагт ярих боломжтойг тэмдэглээрэй.
16. Төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, гэр бүлийн байдлын талаар бичихээ мартав. Иймхэн мэдээллийг орхигдуулсан нь ажил олгогчдод сэжиг төрүүлдэг.
17. Боловсролын талаар бичихдээ төгссөн их, дээд сургууль, тэнхимийн нэр, мэргэжлээ товчлолгүй бүрэн гүйцэт тусгаарай. Ерөнхий боловсролын талаар ихэвчлэн бичдэггүй.
18. Өмнөх ажлын байрны талаарх мэдээлэл дараах байдлаар тусгагдана. Огноо /сар, жил/, компанийн нэр, үйл ажиллагааны чиглэл, таны албан тушаал, хийж гүйцэтгэж байсан үүргүүд /дэлгэрэнгүй байвал сайн./
19. Ярилцагчид таны хамгийн сүүлийн ажлын байрыг их сонирхдог учир мэргэжлийн дадлага, туршлагаа хугацааны хувьд буурах дарааллаар, эсрэгээр нь бичих нь зүгээр.
20. Хоёрын зэрэг батлан даагчийн албан тушаал, утасны дугаар бүхий мэдээлэл таны “CV”-нд маш их нэмэр болно.
21. Мэдээж хэрэг “CV” дотроо “CV” гэж товчилж бичиж болохгүй. Энэ нь ажил хэрэгч ёс зүйд огт нийцэхгүй.
22. Ажил олгогчийн хамгийн түрүүнд олж харах мэдээлэл бол таны ОВОГ, НЭР юм. Иймээс овог, нэрээ тод томруун бичээрэй.
23. Хэрэв та мэргэжлийн хөдөлгөөн, клуб, нийгэмлэгт хамрагддаг бол давуу тал болно.
24. Мөн жолоодох эрхийн үнэмлэх, өөрийн машинтай бол таны давуу тал болно.
25. Мэргэжлийн уралдаан, тэмцээнд оролцсон, түрүүлсэн бол таныг өндөр зэрэглэлийн мэргэжилтэн болох хүсэлтэйг харуулна.
26. Хобби, сонирхлынхоо талаар бичихгүй байж болно. Хэрвээ бичиж байгаа бол TV-ээр үздэг хөл бөмбөг, ЕБС-д байхдаа оролцож байсан урлагийн үзлэгийн талаар дурьдахгүй байвал зүгээр.
27. Цалин хөлсний тухайд гэвэл хэрэв өмнөх ажлын байрандаа 90 000 төгрөг авч байсан бол одоо 900 000 төгрөг гэж бичээд хэрэггүй. Тухайн мэргэжлийн дундаж цалинг дурьдсан нь дээр. Хэрэв санаанд тань нийцэхгүй бол өөр төрлийн ажил хайсан нь дээр байхдаа.
28. Орлон гүйцэтгэх ажлын талаар нэг байхад хангалттай. Нэгэн дор “хангамжийн менежер”, “Маркетингийн менежер”, “Санхүүгийн менежер” гэвэл таныг сонирхогч, эсхүл жаахан юмтай хүн байна гэсэн ойлголт төрнө.
29. Хэрэв та “CV”-гээ цахим шуудангаар илгээж байгаа бол файлынхаа нэрийг “CV” гэж битгий өгөөрэй. Ийм төрлийн захидлууд сонгон шалгаруулах агентлагт өдөрт хэдэн арваараа ирдэг тул уншихгүй орхигдох магадлал өндөр. Үүний оронд өөрийн овог, нэрээр файлаа нэрлэ. Жишээ нь: “Нарангийн Болдбаатар (CV)” гэж болно.
30. Хэрэв танд одоохондоо ажлын туршлага байхгүй бол төгссөн их, дээд сургуульдаа нийгмийн ажил, урлаг, спортын төрлөөр гаргаж байсан амжилтынхаа талаар дурьдаж болно.
31. “CV” бол презентаци болохоос биш таны дэлгэрэнгүй намтар биш юм шүү. Бүгдийг дурьдаад хэрэггүй. (хэрэв таны амьдралд тохиолдож байсан зарим нэгэн үйл явдлуудыг ажил олгогч буруугаар ойлгоно гэж айж байвал тэдгээрийн талаар дурьдахгүй байсан нь дээр).
32. Үндсэн эзэмшсэн боловсрол, мэргэжлээс гадна хамрагдсан семинар, курс, сургалтын талаар бичээрэй.
33. Ажил олгогчид “CV”-гээ явуулахаасаа өмнө дахин нэг нягтлан үзээрэй. Үнэхээр та хүч чадлаа өгч, өөрийгөө бүрэн дүүрэн дайчлах гэж байгаа компанид ажилд ороход тань энэ “CV” тус болж чадах уу гэдгийг эргэж нэг хараарай.
34. Тэгээд эцэст нь “CV”-дээ урам хайрлаж инээмсэглээрэй. Энэ бол таны зүй ёсоор хүртэх амжилтын азтай тасалбар юм шүү.
“CV” бичих олон улсын стандарт нь ажил олгогч англи, герман эсхүл орос гаралтайгаас шалтгаалан бичилтийн дизайн харилцан адилгүй байдаг. Эдгээр жишээг үзэх шаардлагатай бол та бүхэн доорх линкүүдээс дэлгэрэнгүй мэдээллийг татаж авч ажиллаарай. Харин дээр зөвлөсөн 34 гол санааг бүү мартаарай.
www.cvtips.com
www.cv.com

0 сэтгэгдэл:

Post a Comment