Манай  улс их хуралын энэ оны 45-дугаар тогтоолоор эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2011 оны үндсэн чиглэлийг  боловсруулан баталсан. Энэ чиглэлийн гол онцлог нь хүний хөгжлийг хангахад чиглэгдэж байгаа бөгөөд монгол хүний хөгжлийг хангах бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой болгох замаар улсын хүний хөгжлийн индексийг 0.758-д хүргэхэд оршиж байна.
Тиймээс эдийн засгийн өсөлтийг дэмжиж, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн ажлын байр шинээр бий болгох, орон нутгийн эдийн засаг, нийгмийн үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн хангамжийг сайжруулах, ядуурлыг бууруулахад нөлөө үзүүлэх бодлогын томоохон зорилтуудыг 2011 оны үндсэн чиглэлд тусгасан байна. Үүнээс харахад улс орны хөгжих үндэс нь “Хүн” өөрөө бөгөөд тухайн иргэн хөгжиж байвал тухайн улс орон хөгжих билээ. Үүнийг жишээгээр авч үзвэл хөдөө орон нутгийн хөгжлийг хот суурин газрын хөгжилтэй харьцуулан ойлгож болох юм. Манай орон 21 аймаг 340 сум 1600 гаруй багтай, сумууд нь зах зээлээсээ хол, дэд бүтэц хөгжөөгүй, түүнийгээ дагаад үйлдвэрлэл үйлчилгээ муу, сурах сургууль, эмнэлэг нь хүртэл хоцрогдсон, ахуйн соёлын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй болсон зэргээс харахад хот, хөдөөгийн хүний хөгжлийн ялгаа нь өдрөөс өдөрт холдсоор байгаа нь илэрхий юм.  Тухайн иргэн хөгжих, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн байнуу үгүй юу гэдэг нь эдийн засаг, түүний хэрэглээтэй шууд хамааралтай байдаг. Эдийн засаг гэдэг ойлголтыг утгачлан авч үзвэл өрх гэрээ удирдан зохион байгуулах гэж ойлгож болно. Хүний өөдлөх замнал нь айл гэрийн өнгө төрхөөс шууд хамааралтай байдаг буюу хүн амьдралынхаа гуравны нэгийг гэртээ өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр ямар ч хүн гэр орноо өөд нь татаж, бусад хүнээс дутахааргүй амьдрахыг хичээхэн зүйн хэрэг юм. Манай улс хүний хөгжлийн индексээр олон улсад 100-р байрт бичигддэг. Өрсөлдөх чадвараар дэлхийд 199-т багтаж дээшлээд байгаа юм. Миний бичсэн эссэнээс хүний хөгжил нь улс орны хөгжих үндэс нь болно гэдгийг баталсан болов уу? Харин гагцхүү хөгжих гарц, шийдлийг зөв, тодорхой боловсруулах нь оюутан залуус бидний үүрэг билээ.


0 сэтгэгдэл:

Post a Comment