Математикт 2 -ийн зэрэгтээс нэгээр бага тоонуудыг Мерсенний тоо гэдэг. Энэ тоо бол одоогоор мэдэгдэж байгаа хамгийн их анхны тоо юм. Мерсений тоог анхных эсэхийг шалгадаг Lucas–Lehmer -ийн тест нь бусад ижил төрлийн тестүүдээс илүү хурдтай учраас одоогоор мэдэгдээд байгаа хамгийн том анхны тоонууд дандаа мерсенний тоонууд байдаг байна. 




Гарчиг дээр бичэн одоогоор мэдэгдэж буй хамгийн том анхны тоо нь 9.8 сая оронтой ба EFF -ээс зарласан $50,000 -ийн шагналыгхожсон ажээ. Хэрэв та ямар нэг аргаар нэг саяаас их оронтой анхны тоог олж чадвал $250,000 -ийн шагналы эзэн болох боломжтой.


Үүнээс үзэхэд миний бодлоор математик ч гологдхооргүй мэргэжил мэт санагдана. Мерсенний тоонуудаас анхны тоо хайдаг грид нэгэнт байгаа учраас одоо мерсений тоонуудаас хайгаад тэднийг гүйцэхгүй байх гэж бодогдож байна. 
Харин Lucas-Lehmer -ийнхээс хурдан арга олчихвол математик болоод компьютерийн түүхэнд үлдэх нь дамжиггүй.


Хамгийн сүүлд 45 дах нь 2^243,112,609-1 гэсэн тоо бөгөөд 12,978,189 оронтой, 46 дах нь 2^237,156,667-1 гэсэн тоо, 11,185,272 оронтой юм байна. Аль алийг нь шалгаж баталсан учраас шагнал болох 100,000$ авах нь тодорхой болжээ.


0 сэтгэгдэл:

Post a Comment