Үйлдлийн систем гэдэг нь хэрэглэгч компьютер хоёрыг хооронд нь холбож, компьютерийн үйл ажиллагааг удирдаж, мэдээллийг зохион байгуулж байдаг суурь систем юм.

Үйлдлийн системийн гүйцэтгэх үүргүүдийг дурдвал:

* - диалог буюу хэрэглэгчтэй харьцах
* - оролт-гаралт, өгөгдлийг удирдах
* - програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт
* - санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах
* - сонгосон програмыг ажиллуулах
* - боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)
* - дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах
* - монитор, гар, дискүүд, принтер г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын төвшинд дэмжих зэрэг болно.

Boot буюу компьютерийг эхлүүлдэг програмийг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний програмийг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.

Үйлдлийн системүүдийн төрлүүд: Dos, Windows, Unix, Linux, Mac OS, Palm Os гэх мэт. Зарим төрлийн үйлдлийн системд олон хувилбарууд байдаг.

Энэхүү "Икс Өү" зөөврийн компьютерийн хувьд үйлдлийн систем нь Линукс төрлийн Fedora 9 дээр суурилсан.

Линукс төрлийн үйлдлийн системүүдийн давуу талууд:

1. Үнэгүй
2. Нээлттэй эхтэй
3. Компьютерын хүчин чадал бага шаарддаг гэх мэт.



Unix, Linux үйлдлийн системийн түүхээс...

1960 аад оны сүүлчээр Unix үйлдлийн системийг анхлан Кен Томпсон 1969 онд АТ&Т Bell лабораторид PDP-7 машин дээр бичжээ. Тэрээр хожим нь C программчлалын хэлний үндэс болсон B хэлийг зохиожээ.

Улмаар 1970 онд Дэннис Ритчиегийн хамтаар АТ&Т Bell лабораторид PDP-11 дээр UNIX үйлдлийн системээ гаргажээ.
Хожим нь Дэннис Ритчие C программийн хэл зохиосныг бид мэдэх билээ. Unix үйлдлийн систем нь анхлан компьютерийг програм зохиогчдод нэг зэрэг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээгджээ. Тухайн үедээ хэд хэдэн чухал чанарыг агуулж байжээ. Жишээ нь multitasking, multiuser capability гэх мэт.
Unix-ийн үйлдлийн систем нь доорх хэсгээс тогтоно.
1. Kernel - бүх process, scheduling энэ тэрийг зохицуулна. Hardware энэ тэртэй шууд харицана.
2. Шэлл - хэрэглэгчээс мэдээлэл авч цааш дамжуулах, санах ойгоос програм ажиллуулах гэх мэтийг хийнэ.
3. Бусад tool буюу хэрэгслүүд - Үйлдлийн системд хэрэг болох хэрэгслүүд буюу бусад программууд

Unix нь дотроо 2 төрлийн байх юм. Юугаар төрөлж ангилваа гэхээр boot хийх үедээ системийн хаанаас программуудаа унших вэ яаж унших вэ гэдгээр. Өөрөөр хэлбэл “init” хийх төрлөөр нь ангилдаг.
Тэр хоёр төрөл нь:
1. SystemV
2. BSD (Berkeley Software Distribution) Berkeley-гийн их сургуулд АТ&Т-ийн Unix-ийг 1970-аад онд суулгаснаар BSD Unix үүсэх эхлэл тавигдаж.

System V төрөл нь init хийхдээ /etc/rc.d/init.d/ дотроос программуудаа (daemons бую services-ийн startup script-ууд) ачаалах ба энэ директор нь цааш хэд хэдэн ч директор руу симболик линк хийгдсэн байж болно. Single user уу multi user-уу энэ тэрээсээ хамаарч өөр өөр директориос даэмон-уудаа ачаална.
Одоо байгаа системүүдээс Solaris, Redhat, Debian, Mandrave, Ubuntu эд нар энэ төрлийг ашигладаг. Сүүлийн 4 нь Linux тархац шүү.

BSD төрөл нь init хийхдээ /usr/local/etc/rc.d/ дотроос скриптүүдээ ачаална. Гэхдээ тэр директор нь зөвхөн ганц бөгөөд өөрөөр хэлбэл өөр директор эд нараас ачаалахгуй гэсэн үг дээ. Slackware Linux дистро, бүх BSD (FreeBSD, NetBSD, OpenBSD (энэ гурав үнэгүй), BSDi)-ууд үүнийг ашиглана. BSD нь лицэнзийн асуудлаас болж BSDi(үNetэй), FreeBSD, OpenBSD, NetBSD (бүгд үнэгуй) гэх мэт болон хөгжиж иржээ.

За дээрх төрлуудээс суулгаж үзээд аль нь System V, BSD болохыг мэднэ дээ.

1990 оны эхээр Финландын их сургуулийн оютан Линус Торвалдс Minix үйлдлийн систем дээр тулгуурлан анхлан Kernel бичиж Usenet newsgroup-ээр энэ тухайгаа мэдэгджээ. Тэр үеэс л Linux-ийг хүмүүс ихэд сонирхож Линус өөрийн нэрний сүүлийн үсгийг өөрчлөн Linux гэж нэрлэж дэлхий даяар програм зохиогчид хувь нэмрээ оруулж эхлэх болжээ.

Нэрний зөв дуудлага

Энэ үйлдлийн системийг хүмүүс ихэвчлэн Линакс, Лайнукс гэх мэтээр буруу дууддаг юм. Зөв нь яг бичсэнээрээ буюу Линукс.

Бас хүмүүс Redhat Linux, Suse Linux гэх мэтээр яридаг энэ нь бас л буруу. Redhat Linux тархац гэх мэтээр ярих ёстой юм.
Үнэн хэрэг дээрээ Linux чинь зөвхөн Kernel юм шүү дээ. Бусад tool, программууд нь GNU-ийх. GNU гэдэг нэр их сонин шүү.  “Gnu is Not Unix” гэж байгаа юм. Ахиад GNU-г задалбал ….. Энэ нэр их сонин программын хэлээр бол рекурсив, хэзээ ч дуусахгүй. хэхэ. Kernel-ийг тойрсон бүх tool, жижиг програм бүгд GNU tool-ууд юм шүү. Тийм болохоор Linux GNU tool-тай маш холбоотой, энэнгүйгээр бол юу ч биш.

Бас нэг юм бол хэдий олон мянган программистууд Linux Kernel-ийг хийж байгаа сайжруулж байгаа гэх боловч хэдхэн хүн л source tree-г төрөл төрлөөр хариуцан патч хийж суудаг юм. Тэр нь мэдээж Линус Торвалдс мөн Марсэлло Тосатти, Алан Кокс, Анрдреа Аркандэли гэх мэт хүмүүс. Тус бүр өөр өөрийн Kernel трее-гийн патч-уудыг хийж гол зангидагч нь мэдээж Линус Торвалдс, бүх эрх түүнд.

Гэтэл BSD тийм биш, маш цөөн хүн маш сайн бүтээгдэхүүн гаргаж байгаа юм. Би үнэгүй BSD-ийн Kernel-ийг ярьж байна. Үнэхээр хүчтэй найдвартай сайн Kernel дээ.

За тэгээд лицэнзээс хамаарч үнэгүй үнэтэйгээ мэдэх хэрэг болно доо. Linux бол GPL(General Public License), BSD бол BSD лицэнз. ИнтэрNetээс хайж олоод ялгааг нь харна биз дээ. Үнэгүй UNIX төрөлд FreeBSD, OpenBSD, NetBSD, бөх төрлийн Linux дистро орно. Үнэтэйд SGI-ийн IRIX, IBM-ийн AIX, SUN-ий Solaris, HP-ийн HP/UX, Caldera-гийн SCO-UNIX гэх мэт хэхэ.

UNIX төст системийн бүтэц

UNIX систем функцийн хувьд гурван түвшинд хуваагддаг:
· Кернел буюу цөм, үйлдлүүдийг төлөвлөж хураагуур (storage/диск)-ийг удирддаг;
· Шел буюу бүрхүүл, хэрэглэгчийг системтэй холбогч бөгөөд хэрэглэгчийн командуудыг хөрвүүлж биелүүлнэ.
· Хэрэглээний програм хэрэгсэлүүд, үйлдлийн системд нэмэлт боломжуудыг бий болгоно.

Кернел

Үйлдлийн системийн цохилох зүрх болсон кернел нь тоног төхөөрөмжийг хянаж програмистын удирдлагаар системийн хэсгүүдийг унтрааж асааж байдаг. Хэрвээ жишээ нь та компьютертээ ls буюу директорийн мэдээллийг жагсаах команд оруулбал кернел дискнээс тухайн директор дахь файлуудыг унших командыг өгч, таны дэлгэц дээр тэдгээрийг жагсаан харуулах болно.

Бүрхүүл

Одоогоор нэлээд хэдэн төрлийн бүрхүүл гараад байгаа, хамгийн өргөн тархсан нь bourne ба C бүрхүүлүүд бөгөөд эдгээрээс гадна эхлэн суралцагчдад ихэд дөхөмтэй менюгээр удирддаг бүрхүүлүүд мөн байдаг. Ямар бүрхүүл ашиглахаас үл хамааран үүний үүрэг нь хэвээрээ үлддэг, өөрөөр хэлбэл хэрэглэгч, компьютер хоёрыг холбодог.

Бүрхүүл нь мөн дамжуулах хоолойн үүргийг гүйцэтгэх чадвартай, үүнийг хэрэглэгч хэд хэдэн командыг хооронд нь холбож өгөх, нэг програмын үр дүнг нөгөө програмын оролт болгон ашиглах болох чадвар гэж тайлбарлаж болно.

Хэрэглээний програмууд болон хэрэгсэлүүд

Unix-ийн хэрэглэгчид хэрэглэж болохуйц зуу зуун хэрэглээний порграмууд бий, үүний заримыг нь тодорхой нэг үйлдэлд зориулан гуравдагч этгээдүүд гаргасан байх нь ч бий. Ерөнхийдөө хэрэглээний програмуудыг тодорхой хэрэглээ бүхий жишээ нь: документ боловсруулах болон бизнесийн хэрэглээний програмууд мөн програмчилахад зориулагдсан гэж хоёр ангилж болно.
Түгээмэл 4 тархацын хувьд
Fedora
yum list all командаар жагсаасан нийт пакетын тоо 7334
-CentOS
yum list all командаар жагсаасан нийт пакетын тоо 5785
-Ubuntu
apt-cache stats командаар жагсаасан нийт пакетын тоо 24088
-Debian
apt-cache stats командаар жагсаасан нийт пакетын тоо 23851
Эндээс харахад Debian болон түүн дээр суурилсан Ubuntu тархац нөгөө хоёроосоо бараг 4, 5 дахин илүү пакетуудын сонголттой байна.
Эх сурвалж: www.laptop.gov.mn

0 сэтгэгдэл:

Post a Comment