13-р зууны үеийн Монгол гүрэнд таваар мөнгөний харилцаа хүчтэй хөгжиж алт, мөнгө, гуулин зоос болон цаасан мөнгөн тэмдэгт анх бий болгон хэвлэн хэрэглэж байв. Энэ тухай Хятад, Япон, АНУ, ОХУ, Франц, Австали, Турк, Германд бие даасан бүтээл, ёудалгааны өгүүлэл олон гарчээ. Чингэс хааны үед монголчууд Сүхэс нэртэй мөнгө хэрэглэж байсан тухай “Монголын нууц товчоонд” тэмдэглэсэн байдаг.

1224-1225 онд Чингэс хаан зарлиг буулган Афганистанд нүүрэн талдаа “Үнэн өлзийт ерөнхий өрлөг жанжин” нөгөө талдаа “Туйлын дээд Чингэс хаан” гэж араб үсгээр бичсэн мөнгөн зоос цутгуулж гүйлгээнд оруулсан байна. Чингэс хаан улаан гахай жил буюу 1227 онд анх удаа цаасан мөнгийн хэвлэн гаргасан тухай хятадын эрдэмтэн Фэн син вей, Японы эрдэмтэн Е.Кого (Дорнод Азийн мөнгөний диллоги бичиг 1938) нар батлан бичжээ. Мөн Энэтхэгийн соёлын академийн ерөнхийлөгч, нэрт эрдэмтэн, доктор проффессор Локеш Чандра бичихдээ: “ Монгол нь эртний бичиг, соёлын их гүрэн байсны хувьд хөрш зэргэлдээ орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байсныг түүх мартахгүй.

Монгол улс иүүхэнд анх удаа цаасан мөнгө хэрэглэж эхэлсэн нь хүн төрөлхтний нийгэм эдийн засгийн харилцаанд үндсэн эргэлт гаргасан юм. Алт, мөнгө, адуу малыг цаасан мөнгөөр солино гэдэг тухайн үедээ гайхалтай хувьсгалт зүйл байлаа” гэжээ. Чингэс хааны залгамжлагч хөвгүүд нь их хэргийг үргэлжлүүлж байсны дотор 1236 оны 1-р сараас эхлэн Өгөөдэй хааны зарлигаар цаасан мөнгийг дахиж хэвлэн гаргажээ.
Өгөөдэй хаан 1240 онд албаны цаасан мөнгө 76 мянган нэгжийг өр төлбөр төлөхөд хэрэглэж байсан мэдээ бий. Хамгийн эртний түүхт агуй Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 шахам км газарт Хойд цэнхэрийн агуй байдаг. Энэ бол Монгол орны хамгийн эртний түүхт агуй юм. Агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсны ул мөр байна гэсэн дүгнэлийг эрдэмтэд хийжээ. Уг агуй нь далайн төвшнөөс дээш 2100- 2460 метрийн өндөрлөгт оршдог. Агуйд эртний ан амьтны сүг зураг нэлээд бий. Түүнийг улаан хүрэн зосоор зуржээ. Агуйн хананд жадан эвэрт оронго гөрөөс (Канна), бух, могой, шувуу, тэмээн хяруул, заан, тэмээ, янгир зэрэг амьтны сүг зураг байдгаас үзвэл эрт үед дээрх амьтад одоогийн Африк тивийнх шиг хамт амьдрах орчин бүрдмэл, чийглэг халуун уур амьсгалтай байсны гэрч гэлтэй. Цэнхэрийн агуйн дурсгалыг зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн, академич А.П.Окладников дүгнэж хэлэхдээ: “Гурван цэнхэрт хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд асар өндөр хөгжил, уран сайхны их авъяастай, эртний чулуун зэвсгтйн зураачид амьдарч байсны гэрч юм” гэжээ. Дэлхийд хамгийн том чулуун зэвсгийн газар Монгол орон хүний өвөг түүхийн дурсгал ихтэй.

Түүний дотроос Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс зүүн урагш 40 км зайтай Арц Богдын үзүүрт орших Мухар булаг нэртэй газар онцгой билээ. Орой дээрээ элдэв өнгийн цахиур чулуу үелэн тогтсон дэл хадтай толгойн бэлд 8 км өргөн, 12 км урт талбай эзэлсэн шинэ чулууны үеийн дарханы газар байдаг. Тэнд хүрэн ягаан, шар цахиурын шовх үлдэц, төрөл бүрийн хусуур, ялтас, загас маш элбэг ажээ.
Тийм их талбайг эзэлсэн шинэ чулуун зэвсгийн үеийн дарханы газар Ази, Европт олдсон мэдээ эдүгээ болтол огт үгүй тул эртний хүний өв соёлын дурсгалын дотор нэн сонирхолтойд ордог байна. Манай монгол улс, маш эртний улсаа Монголын яруу түүх, магад их гэрэлтэй Гэгээн наран мандсаар, хангай говийг гийгүүлсээр Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор хэмээсэн Д.Нацагдоржийн шүлгийг яахин мартаж үл болох.
эх сурвалж: хэн нэгний блогоос

0 сэтгэгдэл:

Post a Comment